
Тайванийн Нью-Тайбэй хотноо Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээн өчигдөр нээлтээ хийж, Монголын оюутны шигшээ баг эхний тоглолтдоо Хонконгийн багийг 73:67-аар хожсон бол дөнгөж сая хоёрдахь тоглолтдоо БНХАУ-ын оюутны шигшээ багийг 70:67-гоор хожлоо. Эхний хоёр үед Хятадыг төлөөлөн ирсэн Тяньжиний политехникийн их сургуулийн баг 21:20, 18:10-аар давуутай байсан ч гуравдугаар үеэс Монголын залуусын тоглолт илт сэргэлээ. Гуравдугаар үед 10:21, 18:19-ээр илүү тоглон Монголын сагсан бөмбөгийн түүхэнд үлдэхээр сайхан амжилт үзүүлсэн юм.
Монголын оюутны шигшээ багийг ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж нар дасгалжуулж, багийн бүрэлдэхүүнд Ц.Азбаяр, O.Сэргэлэн, Т.Санчир, Б.Билгүүн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нарын 25 хүртэлх насны залуу тоглогчид багтжээ. Манай оюутан сагсчид маргааш Филиппиний University of the East, арваннэгдүгээр сарын 2-3-нд БНСУ-ын Kyonghee University, Тайванийн багтай халз тоглох юм.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ