
Энэ зургийг халуухан бас аз жаргалтай харагдаж байгаатай санал нийлэх хүн олон байгаа биз ээ. Куртни Кардашиан зургаан жил үеэрхэж байгаа найз залуу Скот Дисик болон түүний гэр бүлийн хамт Майамид гурван сарын турш амьдарч байгаа.
Тэд өчигдөр байшингийнхаа ойролцоох машины зогсоол дээр ийнхүү хайр сэтгэлээ илэрхийлэн олны өмнө үнсэлцсэн ажээ.
Өдгөө Куртни 32 настай бөгөөд найз залуугаасаа гурван насаар эгчмэд. Гэсэн хэдий ч огтхон ч овортой харагддаггүй бөгөөд хамгийн тохиромжтой хосуудад тооцогддог.

Дисикийн ээж “Хүү маань миний амьдрал, харин бэр охин маань миний шинэ амьдрал. Тэднийг минь бурхан ивээг” хэмээн ярьжээ.
Энэ бүхэнд Куртни ихээхэн сэтгэл хангалуун байгаа төдийгүй “ Бид амьдралаа улам аз жаргалтай болгохын тулд хоёр хүүхэдтэй болно” гэжээ.
Харин Кардашианыхны хувьд сүүлийн үед таарамж муутай байгаа гэсэн цуу яриа гарсан. Тэднийг кинонд тоглох саналаа булаацалдсанаас муудалцсан хэмээн ярьцгааж байна.
Харин Ким Кардашиан энэхүү яриаг ор үндэслэлгүй, худал мэдээлэл хэмээн тайлбарлажээ. Тэрээр US Weekly-д өгсөн ярилцлагадаа “Бид уулзалдах ч завгүй байхад ямар хэрүүл маргаан үүсэх вэ дээ, огтхон ч тийм зүйл болоогүй” хэмээн няцаасан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ