Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг “сэтэрлээд” үлдэх үү?

img

Монгол бөхийн ёс жудаг алдагдаж хэн дуртай нь зодог, шуудаг өмсч зүлэг ногоон дэвжээг “бузарладаг" болж. Эрт дээр үеэс хүү төрвөл “бөх болно” хэмээн билэгшээдэг байсан цаг ард үлджээ. Хүч чадал байлаа ч хөрөнгө мөнгөгүй нэгэн бөх болно гээд мөрөөдөөд ч нэмэргүй. “Найраа” гэдэг үг наадамд орж ирсэн цагаас бөхчүүдийн дэг жаяг алдагдаж хөрөнгөтэй нэгний өмнө хөл алдан унах болсон нь нууц биш. Сүүлийн жилүүдэд бөхчүүдтэй холбоотой саар мэдээлэл хэвлэлийн хуудсанд бичигдэж бөхийн хорхойтнуудыг гонсойлгох болсон. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг дээ. Татдаг өвснөөс эхлээд танхай, хээл хахууль гээд хүний санаанд оромгүй хэрэгт хүчтэнгүүд маань нэр холбогдож бөхийн дэвжээг буртаглаж байна. Энэ бүгдтэй зэрэгцээд сэргээшийн хэрэг сөхөгдөв. Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдээс жилийн жилд сэргээшийн шинжилгээ авдаг. Жилдээ хоёр, гурав, дөрөв гээд сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүд илчлэгдэж цол, тэмдгээ “хураалгадаг”. Өнгөрсөн жилийн наадмаар хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэгдэж байсан. Тэгвэл энэ жил дахиад л хоёр бөх сэргээштэй холбогдож нэрээ гутаав. Шинжилгээний хариугаар сэргээш хэрэглэсэн эсэх нь батлагдвал олон нийтэд зарладаг журамтай. Гэтэл эцсийн хариугаар сэргээш болох нь тогтоогдсон хэмээн Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарыг эх сурвалжууд зарлачихлаа. Итгэхэд бэрх ч итгэхээс өөр арга байсангүй. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар Х.Мөнхбаатар тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагийн даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан ч наймын даваанд улсын арслан Д.Рагчаад өвдөг шороодсныг түмэн гэрчилнэ. Харин Б.Сугаржаргал дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг давж, тавын даваанд Б.Соронзонболдоор начны болзол хангасан “түүхтэй”. Нэр дурьдагдсан бөхчүүд сэргээш хэрэглэсэн эсэхээ нуув уу, эсвэл ... гэсэн эргэлзээ төрөөд болдоггүй ээ. Үнэхээр л сэргээш хэрэглэснийг нь нотлочихсон юм бол дүрмийн дагуу бөхийн цол, чимгийг хураамаар. Гэтэл наадмаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрчихөөд байхад хэн нь ч хариу мэдэгдэл хийсэнгүй. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэлтэй. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол, чимгийг хураах цаашлаад Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт бий. Гэвч сэргээштэй нэр холбогдсон бөхчүүд өнөөдрийг болтол тэмцээн уралдаанд оролцож барилдсаар явна. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өнөөх сурсан зан дадсан аргаараа сэргээшийн дуулиан чимээгүй болохыг хүлээгээд байгаа хэрэг үү. Б.Чанцал Эх сурвалж: “Нийгмийн Толь”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123:
odoo tsoliig ni huraal daa nodnin jil hovdiin buhchuud doping hereglesen bolovch tsoliig ni huraagui shuu dee odoo arai uur arga hemjee avmaar bna shudraga bai l daa
2012-11-02
ганаа:
МҮБХолбоо гэж юу хийдэг нь мэдэгддэггүй сайхан мөнгө угаадаг газар, Бөхчүүлийг барилдуулж,дуучдыг дуулуулж мөнгө олдог,Тэрийг нь Нямдорж,Данзан тэргүүтэй 2-3 хүн хувааж иддэг.Ажилчид нь цалин багатай,цаг наргүй ажилладаг.Ядахдаа хүн ухаан алдах юмуу бөхчүүд бэртлээ гэхэд дамжлаад гарах дамнуурга,эмнэлэг хүргээд өгөх ганц машингүй.Монголын төр ард түмнийхээ үзэж баясдаг бөх, бөхийн өргөөг захын нэг муу 10-н жилийн физикийн багшид хэдэн жил даатгуулах юм бол доо Бөхчүүд нь ч нэр алдар,мөнгө,байр орон сууц олж байвал эрүүл мэнд,амь насаа хайрлахаа больж дээ.Допингоо хэрэглээд үхнэ л биз Эдний цол хураах үгүй нь маньд огт хэрэггүй Допинг хэрэглээд үхэх цаг нь хурдсана биз Үхэхэд нь цол нь аврана гэж бодохгүй байна
2012-11-01
зочин:
үнэн бол хармасмаар зүйл бичжээ. мөнхбаатар арслан бол тийм зүйл хийх хүн биш дээ. яагаад одоог болтол хариу мэдэгдэл хийхгүй байгаа юм бол доо. энэ дашрамд хэлэхэд манай сэтгүүлчид мэдээлэл бичихдээ. сайн нягталж байж мэдээллээ байршуулж баймаар юм аа. жишээ нь Рагчаа арслан биш, гарьд цолтой, үүнээс гадна "Монгол бөхийн ёс жудаг алдагдаж хэн дуртай нь зодог, шуудаг өмсч зүлэг ногоон дэвжээг “бузарладаг” болж" ... гэх мэтчилэн сонин сонин юм бичих юм аа..
2012-11-01
tuka:
yg vnen
2012-10-31
erdenee:
odoo bolondoo boh hun dedeg iim bdag gej uu. Sodnomdorj ulsiin hartsag mon TSaa
2012-10-31
dorjbat:
Би энэ Чанцал гэдэг хүнийг муулахгүй эээ гэхдээ зарим зүйлийг арай хэтрүүлсэн байна.Би өөртэй чинь адилхан сэтгүүлч хүн л дээ."Монгол бөхийн ёс жудаг алдагдаж хэн дуртай нь зодог, шуудаг өмсч зүлэг ногоон дэвжээг “бузарладаг” болж. гэдэг арай биш шүү..............
2012-10-31
teneg buhchuul teneg l baih bolno,uchir tednii udirdlaga teneg yum chin
2012-10-31