
Ирэх оны дөрөвдүгээр сард Marvel болон Walt Disney Pictures-ийн бас нэгэн гайхалтай бүтээлийн шинэ цуврал нээлтээ хийх тухайгаа олон нийтэд зарлалаа.
Алдарт бага Роберт Дауниг толгой эргэм алдрын оргилд хүргэсэн кино гэхээр мэдээж хэрэг “Төмөр хүн”.
Тэгвэл найруулагч Шэйн Блэкийн найруулснаар гол дүрд нь Роберт Дауни тоглож ирэх хавар “Төмөр хүн”-ий цоо шинэ адал явдал дэлгэцнээ гарах нь.
Хэдхэн хоногийн өмнө “Төмөр хүн-3”-ын албан ёсны трейлерийг нийтэд дэлгэсэн. Гвинет Пелтроу, Дон Чидл, Гаи Пирс зэрэг авьяаслаг жүжигчдийг найруулагч энэ ангидаа сонгосон байна.

Ингээд киноны трейлерийг сонирхоно уу.
http://youtu.be/5EjG-1U3wqA
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ