Байлдааны сум худалддаг эмэгтэйчүүдийг саатуулжээ

img

Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт явуулж, хууль бусаар сум, галт зэвсэг борлуулагчдыг бараагаар хангадаг хоёр этгээдийг саатуулжээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан хоёрын нэг нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн гудамжинд оршин суух Э гэх эмэгтэй аж. Түүний гэрт  ЭЦГ-ын болон тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд үзлэг хийж, дөрвөн мянган сум хураан авсан байна. Үүний дийлэнх нь байлдааны зориулалттай АКМ болон “Макаров” бууных, үлдсэн нь винтов, дорбинкны сум байжээ. Харин Баянгол дүүргийн Х хороололд оршин суудаг А гэх эмэгтэйн гэрээс АКМ, винтов, дорбинкны 5000 сум хураан авсан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад дээрх этгээдүүд  “Нарантуул”, “Хархорин” захын сумны ченжүүдэд сум нийлүүлдэг байснаа хүлээсэн байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Çî÷èí:
Ýõ õ¿í áàéæ ÿìàð òýíýã ãàðóóä âý? àëààä ºã
2012-11-01