Олон улсын бага хурал болно

img

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, БОАЖ-ын сайдын ахлах зөвлөх Ц.Дамдин нар Бүгд Найрамдах Солонгос улсын Гёонжу хотноо болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 19 дүгээр чуулганд оролцлоо. Чуулганд ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай Ерөнхий Ассамблейн 18 дугаар чуулганаас хойш хийгдсэн ажил, цаашдын зорилтын талаар томоохон илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлтэй холбогдуулан олон орны төлөөлөгч санал, шүүмжлэл ирүүлсний дотор манай төлөөлөгчид байр сууриа илэрхийлэн үг хэлж, 2012 онд Монгол улсад ДАЖБ-аас бүс нутгийг хамарсан олон улсын сургалт, бага хурал, зөвлөгөөн зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллах талаар хэд хэдэн санал тавьсан. Дээрх үйл ажиллагааны явцад ДАЖБ-ын ЕНБД 2012 онд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болж, “ДАЖБ-Зүүн Ази, Номхон далайн орнууд-Монгол Улс” гэсэн сэдвийн дор олон улсын бага хурал, семинарыг Монголд зохион байгуулах эрх авсан нь чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн НҮБ-ын “Ядуурлыг бууруулах хариуцлагатай аялал жуулчлал” сангийн удирдах зөвлөлд манай төлөөлөгчдийн тэргүүн Ц.Оргодол сонгогдсон нь манай улсын хувьд олон улсын аялал жуулчлалын хүрээнд тодорхой томоохон албан тушаалд /орон тооны бус/ томилогдсон анхны тохиолдол болсон юм. Чуулганы явцад манай төлөөлөгчид ДАЖБ-ын ЕНБД Талиб Рифай, Захиргааны албаны дарга Жозе Г.Бланч, Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн дарга Шү Жинь, Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн орлогч дарга Харри Хуань, Техникийн хамтын ажиллагаа болон үйлчилгээний дарга Х.Варма, Европын бүсийн хөтөлбөрийн орлогч дарга Кордула Волмутер, Аялал жуулчлал болон биологийн төрөл зүйлийн зөвлөх албаны зохицуулагч Журген Нобер болон бусад ДАЖБ-ын, Зүүн Ази, Номхон далайн орнуудын аялал жуулчлалыг хариуцсан удирдлагуудтай уулзалт хийсэн. Эдгээр уулзалтаар аялал жуулчлал хөгжүүлэх хөрөнгө, санхүү, боловсон хүчнийг сургаж бэлтгэх талаар олон санал, зөвлөгөө авч, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэж зөвлөлдсөн байна. ДАЖБ-ын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганыг 2013 онд Зимбабе-Замби улс хамтран алдарт Викторын хүрхрээнд хийхээр санал оруулсныг гишүүн орнууд дэмжсэн байна. Ерөнхий Ассамблейн үеэр Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр Кени улсыг сонгож, Ливи улсыг шинээр бүрэн эрхт гишүүнээр хүлээж авсан байна. Мөн 2012 оны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч - тогтвортой хөгжлийг дээшлүүлэх” сэдвээр Испани улс, 2013 оныг “Аялал жуулчлал ба ус - ирээдүйгээ хамгаалах” сэдвээр Малдиви улс тус тус зохион байгуулахаар тогтжээ. Ерөнхий Ассамблейн 19 дүгээр чуулганд ДАЖБ-ын гишүүн орнуудаас 1000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн. ДАЖБ одоогийн байдлаар 155 гишүүн оронтой билээ. Монгол Улс 1993 онд тус байгууллагын гишүүнээр элсэж, 2011 оноос бүрэн эрхт гишүүн болсон билээ. Бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал дэлхий даяар тогтвортой хөгжиж, эдийн засгийн чухал салбаруудын нэг болсон. ДАЖБ-аас гаргасан мэдээгээр 2030 он гэхэд олон улсад жуулчлах хүний тоо 1.8 тэрбумд хүрэх тооцоо бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nevada Schrumpf:
An individual necessarily support to create severely posts I'd state. That's the extremely initially time I frequented your net page and as much as now? I amazed with the study you made to create this actual put up incredible. Fantastic method!
2011-12-12
Chi golog mini chi end ingej bichxees oor yu chadax yum golog mini? Mongotei xun mongooroo yugaa xiinuu cham shig guilgachind yamar xamaatai ain? Gadaadad ch garganuu chinii amidardag xashaa baishig ni ch zailuulj deer ni tavinuu chadaj baigaa yumad arga baixgui shdee xa xa... Chamaig bodvol bolosroltoi 3-4 xereel yarichixdag l xundee
2011-11-01
Mongolchuud Tamiin togoondoo chanagdaj baival taarsan khumuus dee
2011-11-01
энэ 2-н Солонгост очоод хүнтэй чөлөөтэй яриад ажил бүтээгээд ирэх гэж ёстой лөөлөө байна даа. Тэнд очиж, амьтны доог болж, хүнтэй ч ярьж чадахгүй, харин зочид буудлын өрөөнд томилолтынхоо хэдээр архи ууж байгаад ирсэн гэвэл үнэнд нийцнэ
2011-11-01
hehehe, ene Orgodol ooriinhoo tom ulaan hamar shig tom "boov" chuluug Harhorind bosgoj ard tumnii haraaliig idej baisan nohor doo. odoo ter boov hadaa gadaadad gargah biznes hiih ni kkk
2011-11-01
Chi golog mini chi end ingej bichxees oor yu chadax yum golog mini? Mongotei xun mongooroo yugaa xiinuu cham shig guilgachind yamar xamaatai ain? Gadaadad ch garganuu chinii amidardag xashaa baishig ni ch zailuulj deer ni tavinuu chadaj baigaa yumad arga baixgui shdee xa xa... Chamaig bodvol bolosroltoi 3-4 xereel yarichixdag l xundee