Эрүүгийн 151 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

img

Авлигатай тэмцэх газраас хуульд заасан харьяаллын 151 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 22.6, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 10.9, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх тус бүр  2.2, хээл хахууль авах 13.2 хувь, хээл хахууль өгөх 2.2 хувь, хээл хахууль зуучлах 3 хувь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3.3 хувь, бусад 36.2 хувийг эзэлж байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 37 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 26 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр , 29 хэргийг буюу 20.4 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 24 хэргийг буюу 16.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 19 хэргийг буюу 13.4 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэн, эрүүгийн 3 хэрэг түдгэлзүүлсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ