
Арваннэгдүгээр сар гарч өнгөрсөн сарын супер хит кинонууд болох “Taken-2”, “Paranormal Activity”, “Hotel Transylvania” зэрэг кинонууд бокс оффист уруудлаа.
Харин Холливудын од Бен Афлекын найруулагчаар нь ажиллаж өөрөө гол дүрд нь тоглосон “Argo” хэмээх онц сонирхолтой триллер, драм, бодит явдлаас сэдэвлэсэн түүхэн кино бокс оффист театруудад олсон орлогоороо нэгдүгээрт бичигдэж эхэллээ.
Өнгөрсөн сарын 12-нд нээлтээ хийсэн тус кино 44 сая долларын өртгөөр бүтсэн ч одоогийн байдлаар 67 саяыг олоод байна.
Дашрамд дурдахад Warner Bros-ын бүтээл “Argo” киноны продюсерээр нь нэрт жүжигчин Жорж Клуни ажилласан байна.
Ингээд киноны трейлерийг сонирхоно уу.
http://youtu.be/w918Eh3fij0
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ