АНУ-ын жолооч нар Ford болон Lincoln маркийн машиныг дэлхийн хамгийн найдваргүй машин гэж үзжээ. Эдгээр брэнд машин нь Consumer Reports-ын жагсаалтад орж болох 28 байрын сүүлчийн байранд орсон байна.
Explorer, Fiesta, Focus загварын машин бусдаас илүүтэй шүүмжлэл хүлээжээ. Түүнчлэн MyFord, MyLincoln машины мультимедийн системийн үйл ажиллагааны алгоритм олон жолоочид таалагдаагүй байна. Өнгөрсөн жилийн жагсаалт гаргахад ч АНУ-ын жолооч нараас ”Форд”-ын талаар мөн иймэрхүү гомдол ирж байсан бөгөөд Америкийн автомашин үйлдвэрлэгч 28 байрнаас 20 дугаар байранд орж байжээ. Харин хамгийн найдвартай машины тоонд япон машинууд орсон байна. 10-топ машины тоонд япончуудын долоон машин оржээ. Toyota Prius C гибрид машин хамгийн их оноо авсан байна.
Нийтдээ жагсаалтад орсон Японы 90 загвараас 86 нь сайн үнэлгээ авч, харин 35 нь хамгийн их оноо авчээ. Германы ADAC автоклубийн шинжээчид Германы машинуудыг хамгийн найдвартай гэж үзэж байгааг тэмдэглэвэл зохино. Мэргэжилтнүүд осол аварийн тоо баримтад дүн шинжилгээ хийхдээ, ийм дүгнэлт гаргасан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ