Шашны мөргөлдөөнөөс зугатсан иргэд далайд осолджээ

img

Бирмд шашны зөрчлөөс болж мөргөлдөөн үүсэж олон мянган хүн гэр орноо орхин хөрш орнууд руу дүрвэж байгаа. Тэгвэл яг ийм шалтгаанаас эх нутгаасаа зугатсан дүрвэгчид Бангладешийг зорьж байх үедээ Бенгалийн буланд завь нь хөмөрч 120 гаруй хүн живж амиа алдсан тухай Бангладешийн цагдаагийн газар мэдээллээ. Нутгийн уугуул загасчид 13 хүний амийг аварч  чадсан  байна. Ойролцоогоор Бирмийн 20 мянга гаруй иргэд бослого үймээн, улс  төрийн тогтворгүй байдлаас зугтан хил залгаа бусад орнууд руу дүрвэн гарч байна. Дүрвэгчид сүүлийн 10 хоногийн  дотор эрчимтэйгээр нутгаа орхин гарч байгаа ажээ. Үймээн самууны үеэр багадаа гэхэд  80 гаруй хүн амь насаа алдаад байгаа бөгөөд олон мянган хүн гэр орноо шатаалгаж, үймээний хөлд үрэгдүүлээд байгаа. Энэ оны эхнээс эхэлсэн энэхүү мөргөлдөөн улам ширүүсч байгаа агаад асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Өдий хэмжээнд хүртэл цуст мөргөлдөөн үүсч байгаагийн шалтгаан нь Бирмийн үндэсний цөөнхийн засгийн газар болоод суурьшмал олонхийн зөрчлөөс үүссэн  билээ. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ