Ульхан, Эрээнцавын боомтоор малын гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас БНХАУ-аас салаа туурайтан мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлохыг өнгөрсөэ сарын 8-ны өдрөөс эхлэн хориглосон тушаалын шийдвэрийг үргэлжлүүлэн мөрдөх шийдвэрийг гаргажээ. Мөн ОХУ-аас амьд гахай оруулахыг хоригложээ. Учир нь ОХУ-ын Забайкалск мужийн Ононгийн районд есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хонь, ямааны цэцэг өвчин гарч 2656 толгой хонь, ямаа өвчилсөн. Мөн гахайн мялзан өвчин байнга гарч байгаа аж. Түүнчлэн БНХАУ-д өнгөрсөэ есдүгээр сарын 18-наас эхлэн Гуанду мужид шувууны халдварт томуу өвчин гарч 14 мянга гаруй шувуу өвчилж, 74 мянга шахуу толгой шувуу устгажээ. Мөн Төвд, Шинжань, Нанши зэрэг мужуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас шувуу болон шувууны гаралтай бүтээгдэхүүнийг импортлохдоо эрсдлийн задлан шинжилгээ үнэлгээ хийж байх, Дорнод аймгийн Ульхан, Эрээнцавын боомтоор малын гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг чанаржуулах, хил бүхий сумдаас малын шилжилт хөдөлгөөнийг хянах, шилжилт хөдөлгөөн хийхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг Мэргэжлийн хянальын ерөнхий газраас гаргажээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ