
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнгөрсөн долоо Франц Улсад зохион байгуулагдсан “Өрсөлдөөний сурталчилгаа” сэдэвт олон улсын хуралд урилгаар оролцоод иржээ. Энэ үеэр ОХУ-ын Монополийн эсрэг албаны удирдлагуудтай уулзалт хийж хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан байна.
Харилцан ойлголцлын санамж бичгийг манай талын санаачлагаар байгуулсан бөгөөд уулзалтын үеэр онгоцны түлшний салбар дахь монополь байдлыг халах талаар хоёр байгууллагын удирдлагууд харилцан санал солилцжээ. Талууд түлшний нийлүүлэлтийн эрхийг дан ганц компанид биш өрсөлдөөнийг зохицуулах замаар олон компанид нээлттэй байлгахыг чухалчилж байна.
Дэлхийд нилээд өндөр үнэтэй онгоцны түлш хэрэглэдэг манай улсын хувьд уг асуудлыг шийдвэрлэснээр Монголын хэрэглэгчдийг үнэ багатай онгоцны түлшээр хангах, үүнийг дагаад онгоцны тийзний үнэ ч буурах боломжтой болох юм
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ