
Английн төдийгүй дэлхийн шилдэг клубүүд болох Челси, Манчестер Юнайтед сүүлийн өдрүүдэд хөлбөмбөгийн ертөнцийг супер дуэлээрээ доргиож байна.
Өнгөрсөн ням гаригт хоёр клуб Премьер лигийн хүрээнд таарч тоглохдоо Челси есөн хүнтэйгээр талбайдаа 3:2-ын харьцаагаар ялагдаад байсан.
Тэгвэл өчигдөр болсон английн лигийн цомын тэмцээний шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглолтод Челси хариугаа авч 5:4-өөр ялалт байгууллаа.
Есөн гоол хаалганд орсон энэ гайхамшигтай тоглолт хоёр багийн фэнүүдийг суудалдаа суух завгүй үргэлжилсэн нь тодорхой. Челси дараагийн шатанд Лидс Юнайтедтай арванхоёрдугаар сарын 19-нд талбайд нь тоглох юм.
Лигийн цомын шөвгийн наймд дээрх хоёр клубээс гадна Суонси Сити-Миддлсбург, Норвич-Астон Вилла, Брэдфорд-Арсенал гэсэн клубүүд шалгаран үлдээд байна.
Хөлбөмбөг сонирхогчид Манчестер Юнайтед Челсигийн тоглолтыг шигшээд харах болно хэмээн таамаглаж байсан ч сугалаа хатуу таарч ийнхүү Челси цаашид тэмцээнийг үргэлжлүүлэхээр болоод байна.
“Челси”-Луиз 31’ /пеналт/, Кэхилл 52’, Азар 90’ /пен/, Старриж 97’, Рамирес 116’
“МанЮ”-Гиггс 22’, 120’ /пен/, Эрнандез 43’, Нани 59’
Тоглолтын туршид орсон гайхалтай гоолуудын тойм дүрс бичлэгийг үзнэ үү.
http://youtu.be/c4RVUH3eqgQ

Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ