
“Сэнди” хар салхинаас учирсан хохирлын тооцоог гаргасны дараа даатгалын компаниуд долоон тэрбумаас багагүй долларыг хохирол хүлээсэн компаниуд болон хувь хүмүүст төлнө. Британийн “Файнэншл таймс” сонинд ингэж бичээд, “энэ нь яг одоогийн байдлаар хамгийн хэр тааруу үнэлгээ болж байгааг” онцлон тэмдэглэжээ.
Цаашид энэ мөнгөний хэмжээ бас өсч болохыг сонинд дурдсан байна. Хохирлын хэмжээний тухай урьдчилсан тоо баримтыг зарламагц л өч төчнөөн гутрангуй таамаглал дэвшүүлж байгаа ч, байдлыг дэвэргэхгүй байхыг “Файнэншл таймс” сонины шинжээчид уриалж байна.
“Даатгалын албад тодорхой байдлаар тэсч гарна” гэж тэд хэлсэн байна. Хар салхины үр дагаврыг дэлхийн зах зээл тайван хүлээж авч, түүнчлэн төрийн зүгээс хохирлыг нөхөхөд нэлээд тусламж үзүүлж болох тухай мэдээ ирж байгаа нь үүнийг гэрчилж байна.
Дэлхийд томоохонд ордог аудитын компаниудын “PwC” сонинд бичсэнээр, байгалийн гамшгаас нийтдээ 45 тэрбум орчим долларын эд агуурсын хохирол учирч байгаа ажээ. Тийнхүү “Сэнди” хар салхи Америкийн эдийн засгийн хувьд түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан хар салхины нэг болж мэднэ. Гэвч дэд бүтэц ноцтой эвдэрээгүй учир тус орны хувьд байгалийн гамшгийн уршиг бүхэлдээ хэтэрхий их ноцтой биш байх болно гэж “Файнэншнл таймс” сонинд онцлон тэмдэглэжээ. АНУ-ын цаг уурын ажиглалтын бүхий л түүхэн дэх хамгийн сүйтгэлтэй нь болсон 2005 оны наймдугаар сарын “Катрина” хар салхинаас 100 тэрбум гаруй долларын хохирол учирсныг сонинд бас дурдсан байна.
“Сэнди” хар салхи лхагва гаригт Америкийн 17 муж улсыг дайрч, 50 гаруй хүний амь насанд хүрчээ. Одоо Манхэттений өмнөд хэсэг бараг тэр чигээрээ гэрэлгүй болж, хотын төв хэсгийн цахилгаан хамгамжийн системийг сэргээх ажил ирэх долоо хоногийн сүүлч хүртэл үргэлжилж магадгүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ