Авто замын компаниудад мөнгө олгохыг дэмжлээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс өмнөс Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  УИХ-ын Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авсан саналын томъёоллуудаар санал хураасан юм. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн хоёрдугаар байрыг засварлахад зориулж 900 сая төгрөг нэмэх, Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөг шинэчлэхэд зориулж 1.6 тэрбум төгрөг тусгах зэрэг заалтуудыг гишүүд дэмжсэн юм.

 Харин авто замын компаниудад үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр зөрүүд нь 45 тэрбум төгрөг нэмж тусгасныг хэлэлцэх үед гишүүдээс асуулт, санал гарсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар “Зураг төсөл нь хийгдээгүй шахам барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан жишээ олон бий. Одоо байтлаа ажлаа хийж дуусгалгүй хариуцлага алдсан авто замын компаниудад үнийн зөрүү нэрээр өчнөөн тэрбум төгрөгийг төсвөөс олгох нь буруу” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ажил нь дуусах шатандаа орсон боловч үнийн өсөлтөөс шалтгаалаад хүлээлгэж өгч чадахгүй байгаа компаниудад энэхүү мөнгө олгогдоно. Мөнгө олгохоос ч аргагүй байгаа, яагаад гэвэл нэг км авто зам тавихад 190 сая төгрөг зарцуулахаар тендерт орж ирсэн байдаг. Гэтэл нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бусад бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор алдагдал ихээр хүлээсэн зэрэг шалтгаанууд бий. Энэ жилийн тухайд замыг 360 сая төгрөгөөр барих тендэр зарлагдсан ч компаниуд орж ирэхгүй байгаа, тиймээс олгохоос аргагүй гэж үзсэн. Цаашдаа авто замын компаниудад үнийн зөрүүнээс үүдэлтэйгээр ахиж мөнгө өгөхгүй” гэсэн юм. Ингээд авто замын компаниудад олгох  45 тэрбум төгрөгийг дэмжихээр боллоо. Чуулганы хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za ene chine arai dendnee. tegsen dor bol barilgiin materialiin uildveruudee demjeed buteegdehuunii uniig buulgaval dagaad oron suutsnii une buurnaa6 ene bol harin ard tumend ashigtai huvilbar.
2012-11-01
zochin:
itgel aldrah ertdej baina, 4 jiliin daraa l harya
2012-11-01
Ene zamiin Company nuud chine habar ter ih mongoo avchaad ajilaaa hiihgui baij baij namar ni ajil aa hiij eheldeg yuniii uchir ve? Arai end mungu ugaalt ywaad baigaa yum bish biz dee.!!!!!
2012-11-01
zochin:
nemj mungu ugj bgaagiinhaa hereer hariutslaga tootsdog bh heregtei yum. Odoo zam muugaas bj mash ih abaar osol garch bn. Yah gej jolooch nar tatbar tuluud bgaa yum be terniihee hereer zamiig saijruulah heregtei
2012-11-01
Syxee:
Ardchilsan namiixan zamiin companuydiig ezemshdeg um bailgyi dee. Garamgaibaatar gej xyn lab zamiin companii darga, tegeed Ardchilsan namaas Ylsiin Ix Xyrald songogdson um dag. Iim lyibaraar bayajsan, chanargyi zam tabidag noxdyyd bygd Ardchilsan namiinx baix nee. oor namiin garaltai baisan bol yaj baisan ch mongo ogoxgyi baisan.
2012-11-01
2007 оны юм л одоо шийдэгдэж байгаа юм шиг байна
2012-11-01
арай ч дээ болиоч дээ. Ажлаа хийж чадахгүй хүний нүд хуурсан юм хийдэг замынханд ямар аймаар их мөнгө өгч байна аа. энэ засгийн газарт уул нь их итгэл найдвар хүлээлгэж байсан юмсан. Гэтэл эхнээсээ итгэх итгэл минь алдарч байна.
2012-11-01
zochin:
itgel aldrah ertdej baina, 4 jiliin daraa l harya