Хамтарсан менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ
ОХУ, Монгол улсын хил дамнасан “Увс нуурын хотгор”-ын тусгай хамгаалалттай газруудын хамтарсан менежментийн төлөвлөгөөг Монгол Улсын Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Холбооны улсын байгууллага Увс нуурын хотгорын Улсын шим мандлын дархан цаазат газрын дарга, мэргэжилтнүүд боловсрууллаа. Зөвлөхөөр Монголын талын багийн ахлагч, доктор /PhD/ Б.Оюунгэрэл, Оросын талын багийн ахлагч, ОХУ-ын ХУБ-ын ХУБ Увс нуурын хотгорын Улсын шим мандлын дархан цаазат газрын захирал В.И.Канзай нар ажиллажээ. 2010-2015 онд хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент төлөвлөгөөг дэлгэрэнгүй гаргаснаараа онцлогтой гэнэ. ОХУ, Монгол Улсын Увс нуурын хотгорын хил дамнасан ТХГН-ийг 2010-2015 онд удирдах, хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг удирдлага-аргачлалаар хангах зорилгын дор уг номыг гаргасан бөгөөд ОХУ, Монгол Улсын хил дамнасан Увс нуурын хотгорын ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах зорилттой аж. Менежментийн төлөвлөгөөг боловсруулахад ОХУ-ын талаас дархан газрын дарга В.И. Канзай, Кыныра С.К., Дирчин А.А., Куксин А.Н., Кончук А.Ч., ОХУ-ын ШУА СС-ийн Увс нуур судлалын Олон улсын төвийн захирал, доктор, профессор Курбатская С.С., УНАСУТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга М. Анхбаяр, ахлах мэргэжилтэн Р.Жамсран, мэргэжилтэн Б.Буянцог, Ч.Энхээ, Э.Жавзансүрэн, Алтай соёны төслийн үндэсний зохицуулагч Н.Батнасан, орон нутгийн зохицуулагч Д.Тогтохбаяр, биологийн төрөл зүйлийн асуудал хариуцсан ажилтан Ц.Мөнхбат нарт талархлаа илэрхийлье гэж УНАСУТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ