
Иргэд, нийтийн эрхийг хамгаалах талаар Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд иргэний нийгмийн оролцоог өргөтгөх зорилгоор “Ард түмэн Та-Хаан” нийслэлийн хэрэглэгчдийн форумыг зохион байгуулах гэж байна.
Хоёр үе шаттай зохион байгуулах энэхүү форумыг эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ үеэр хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, санал бодлыг сонсох, чөлөөт индэр ажиллуулж иргэдийн тавьсан тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөнө.
Форумыг үргэлжлүүлэн энэ сарын 12-нд Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд 800 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.
Тус форумыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газраас хамтран зохион байгуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ