Сан-Франциско хот улбар ягаан өнгөнд умбаж өнжлөө

img

Бүх америкийн бэйсболын лигийн аваргаар 6 дахь удаагаа шалгарч байгаа Жиантс (Луугарууд) багаа алтан цомтой нь угтан авах ёслолын нүсэр ажиллагаа өнөөдөр Сан-Франциско хотноо болж өнгөрлөө. Өчигдөр оройноос гудамж талбай SF GIANTS-ын туг дарцагаар өнгө хувилан хөгжөөн дэмжигчид энд тэндгүй хөлхөлдөн хөөрөн орилж машин тэрэг шөнөжингөө дохиогоо хангинуулан давхисан нь америкийн бэйсболын лигийн world serie champion буюу хамгийн том цол ахин хүртсэн энэхүү баярын эхлэл байлаа. Өглөө эртнээс Жиантсын сүлд бичигтэй улбар ягаан малгай цамц өмсгөл зүүлтээр өвч гангарсан фэнүүд хотын захиргааны талбайд цугларан дүүрч хоёр жилийн өмнө авсан аварга цолоо ахин нэр төртэй хамгаалсан тамирчиддаа хайр хүндэтгэлээ харамгүй илгээн угтацгаав. Д.Цэрэндорж Сан-Франциско хотоос мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ