Монгол хүнийг хүндэлье, үнэлье уриалга гаргалаа

img

Оюу толгойд  Монгол ажилтнуудын эрх маш их зөрчигдөж байна гэсэн мэдээллийг  өнгөрөгч долоо хоногт иргэн С Гантуяа сэтгүүлчдэд  өгч байсан юм. Тэрбээр  Оюу толгойн төслийн менежерээр ажиллаж байсан нэгэн аж. Тиймээс С.Гантуяа Монгол ажилтнуудад хандан дараахь уриалгыг гаргажээ.

Аливаа гадаадын хөрөнгө оруулагч нь тухайн улсын хууль, дүрэм, журам, тогтоол мөн түүнчлэн орон нутгийн иргэдийн соёл заншил, уламжлалыг хүндэтгэн ажиллах ёстой. Өнөөдөр Монгол орны хувьд эдийн засгийн бүхий л салбарт, тэр тундаа стратегийн ач холбогдолтой уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна.

 Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100-р конвенцэд заасны дагуу эдгээр компаниуд нь Монгол гадаад ажилчдын цалингийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа Монгол гадаад ажилчдын цалингийн түвшин хэт ялгаатай байгаа нь (багадаа 10 - 20 дахин) эдийн засгийн хувьд төдийгүй Монгол хүний үнэлэмжийг бууруулж, Монгол ажилтануудыг хүндлэхгүй байх, үл ойшоох, доромжлох, дарамтлах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зэрэг сөрөг үр дагаварыг ажлын байранд бий болох үндэслэл болж байна гэж үзэж байна.

 Монголчуудын боловсролын түвшин, тухайн салбарын талаарх мэдлэг, туршлага, ур чадвар нь ихэнх гадаадын мэргэжилтэнүүдтэй дүйцэхүйц байдаг гэдгийг олонхи хүлээн зөвшөөрдөг нь тодорхой билээ.

 Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол ажилтануудыг зөвхөн Монгол хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхаж цалингийн хэт ялгаатай байдлыг бий болгож байгааг Монголчууд бид хүлээн зөвшөөрөх ёсгүй.  Өнөөдөр даяарчлагдсан дэлхий ертөнцөд хүнийг арьс өнгөөр нь ялгаварлах, үнэлэх биш харин боловсрол, ур чадвар, мэдлэг, ажлын туршлагаар нь үнэлж байна. Энэхүү үлгэр дуурайл болсон жишгийг Монголдоо хэрэгжүүлэх цаг нь нэгэнт болжээ.

 Ингээд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа болон шударга бус байдлаас болж хохирсон, дарамтанд байгаа, эрх ашиг нь зөрчигдсөн бүх Монголчуудаа бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

 Үүний төлөө зүтгэхэд мэдээж бэрхшээл их тохиолдож байгаагаа би нуухгүй. Гэхдээ үүний төлөө бид зүтгэхгүй л бол энэ хэзээ ч хэрэгжихгүй.

 Би дээр дурьдсан сайн жишгийг тогтоож Монголдоо Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлж, хүн шиг амьдрах боломжыг бид өөрсдөө л бүтээж чадна.

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ariun:
harin tgd gol ni yag yaj temceh ve l bna shd. iim tencvergui baidal ban uu gevel bhaar barahgui erh ashgiin hundmuur asuudal zunduu bgaa, gol ni yag yaaj hel amaa uzel bodloo niiluulj ilerhiilhe ve, sain tuluvluj erchtei neg musun hudluh heregti gants negeeree end tend uy ch heleed nemergui ajilgui l bolno. umnu ni ch gesen uym heleheer tgesgeed am taglaad l inges tegesgeed l ungruudug shd. enend mongolchuud uursduu ch gesen buruutai.
2012-11-02
аг:
яаж тэмцэх вэ,от д ажилд ормоор байна,
2012-11-02
монгол:
ДЭМЖИЖ БАЙНА ИХ ЗОРИГТОЙ БҮСГҮЙ БАЙНА. ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН
2012-11-02
Бүгдээрээ дэмжие.
2012-11-01
Zarim company ni tsalin mungu huuli ene ter ni mongolin huuli dagahgui bna aa shalgaarai
2012-11-01
AH NI:
Зөв эх орондоо хүн шиг байхгүй бол өөр хаана хүн байх билээ бид
2012-11-01
Austaluud ni hen be hunii bugs dolooj daramtand amidrsaar baigaad Mongolchuudiig daramtlah sanaatai fuck gej uursud dun heleed huuj yavuul Mongol hun tsus ehtei zorigtoi chadaltai ayguu baival evgui shuu bolgoomjtoi l nairsag baihgui bol gants zohiod duusana gej med heden haltar tugruguus bolj l gulug bolood bhaas tom hamaraas uur yuchgui gadniihan manai zaluus garni uzuureer l nam bolgoh l bhdaa
2012-11-01
Zarim company ni tsalin mungu huuli ene ter ni mongolin huuli dagahgui bna aa shalgaarai
Zochin:
Mash zuv asuudal hundoj bn. Bidend tur zasag gej bn uu??? enend anhaarlaa handuulaachee, Gantuya chamaig mash ih demjij bn, yaj negdeh ve?
2012-11-01
Minii mongoliin baatarlag zorigtoi emegtei Chinggis iin ur sad ugee helj bna sonstsgoo:
OT Hanbogdod ajilchidad zoriulsan hotgon bariulah heregtei gej shaardaj baina .28 tuunees deesh honog ur huuhed hani ijleesee salj ger bul huuhed unchurch bna shuu
2012-11-01
Sain bna ot d bgaa ehenh gadaaduud medleg chadvargui hugshin uvgun mash peedger alhdag. Mongolchuudiin hool hunsend anhaaral tavij hund ajil hiij olon tsagaar ajilaj bgaa humuused udur, shunii eeljind shultei hool ugch baigaasai tahia gahai gaar gadaadud ni l iddeg yum bgaa biz mun darga geheereel ajilaas chini tegne ingene geed baidgaa bolih heregtei australichuud ni hamgiin zevuun buduuleg heruulch tei MONGOLCHUUDAA HUCHEE NEGTGEED EH ORONDOO GADNIIHNAAR DEERELHUULEHGUI TEMTSIE NEGDEJ URIALGAA DEMJEEREI
2012-11-01
saixan:
bugd uund negdej ex nutagtaa ezen shig amidartsgaayaaaaa mongolchuudaaa
2012-11-01