Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

img

Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Нийслэлд үүлшинэ цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2-7 хэм, өдөртөө Хэнтийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө хойноос 16-18м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм дулаан, нутгийн баруун хэсгээр хүйтэрч 0-5 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө хүйтэрч 6-8 хэм хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ