“ПСЖ” болон “Реал” Мадридын эздүүд хоорондоо уулзлаа

img

“Реал” Мадридын довтлогч К.Рональдогийн агент Хорхе Мэндэш Парис хотноо “ПСЖ” клубын эзэн шэйх Аль Тани болон “Реал” Мадридын Ерөнхийлөгч Флорентино Перес нарын уулзалтыг зохион байгуулжээ. Тэдний уулзалтын гол зорилго нь мэдээж К.Рональдо. Одоогийн байдлаар Францын “ПСЖ” клуб 100 сая еврог “Реал” Мадридад санал болгож байгаа бөгөөд жилийн 18 сая еврогийн цалинг К.Рональдод амлаж байна. Хэрэв энэ наймаа биелэлээ олох юм бол “Реал” Мадрид 70 сая еврогоор “Атлетико” Мадридын довтлогч Радамель Фалькаог багтаа элсүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү уулзалтаар ямар шийдвэрт хүрсэн нь одоогоор нууц байна. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ