С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

img

Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч С.Буяннэмэх агсны мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс санаачлан "ХХ зууны монгол утга зохиолын улалмжлал, шинэчлэл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш хийх гэж байна. Хурлыг Монголын зохиолчдын эвлэл, "Төгөлдөр Буяннэмэх сан" ТББ  хамтран зохион байгуулж байгаа юм. Ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа маргааш С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөөнд нээлтээ хийх юм байна. Мөн С.Буяннэмэх агсны нийтэд дэлгэгдээгүй гар бичмэлүүдийг дөрвөн боть болгон хэвлэхээр болжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайхан үйл хэргийг зохион байгуулж байгаа юм байнаа, амжилт хүсье
2012-11-06