Энэтхэгт 300 заан үхжээ

img

Таван жилийн дотор Энэтхэгийн Орисс мужийн ойролцоо 300 зэрлэг заан үхсэн гэсэн тооцоог Энэтхэгийн Хүрээлэн буй орчны яамнаас гарсан байна. Тэдгээр заанууд ихэвчлэн замын осол болон цахилгаанд цохиулах байдлаар үхдэг ажээ. Одоогийн байдлаар энэтхэгт 26 мянган заан бий. Заан бол тус улсын үндэсний бахархал болсон амьтдын нэг хэдий ч тоо толгой нь жил ирэх тусам багасаж байгаа. Зааны тоо толгой багасч буйтай холбогдуулан Энэтхэгийн засгийн газар заан хамгаалах төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ. Нэн түрүүнд Орисс мужид зааны нутагшилт болон цөөрч байгаа шалтгааныг багасгахаар томоохон ажил эхлүүлээд байгаа юм. Мөн заан руу чиглэсэн хулгайн ангийн наймааг зогсоох ажил эхлүүлэхээр зэхэж байна. Түүнчлэн зөвхөн заан гэлтгүй ховордож устах аюулд ороод байгаа амьтдыг хамгаалах,  шинэ төрөлтнүүдийг нутагшуулах гэх мэт  амьтад руу чиглэсэн ажлуудыг зохион байгуулах ажээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tenegteechee:
ene chin erunhiidoo uhsen zaanii too bgaazdee ene hawitsaa uhsen zaanii too 300 gej bichsen bn
2012-11-02
заан гоё гоё
2012-11-01
pooh:
pooh, yun ch olnooroo uhdiim deee...
2012-11-01