Диалектик л байхгүй юу

img

Сүүлийн үед бүгдээрээ шахам синергетик гэж донгосох болов. Бөөгөөс эхлээд шинжлэх ухааны нэр зүүгсэд хүртэл ингэж ярих болов. Мэддэг “амьтан” гэж Монголд тоотой хэдхэн гэдгийг би баталгаатай хэлнэ. Хэрэв мэддэг байсан бол ядахдаа нэг удаа системийн анализ хийх байсан биз. Шинжлэх ухаанд хүртэл “моод” гэж байх бөлгөө. Ухаандаа зөрчлийг Маркстай хамт “устгав”, шог л байхгүй юу. Бас зөрчлийн диалектикийг “устгав”. Тэгээд ?! Оронд нь зүсэн зүйлийн новшийн “юм” гаргаж ирэв. Одоо тэр боломж нь дуусч байна. Ингээд бүгдээрээ гүн ухаан, танин мэдэхүй, ёс суртахууны мухардалд орсон нь тодорхой байна. Эсэргүүцсэн, шүүмжилсэн болгоныг марксист, ленинист, социалист, коммунист гэж хоч зүүн “айлгаж” “дарж авдаг” үе аль хэдийн өнгөрчихөөд байна. Ингээд орчин үеийн танин мэдэхүйн асуудлыг хөндсөн өгүүллээ толилуулж байна. Мэдэхгүй бол оролцох хэрэггүй гэдгийг урьдчилан сануулж байна. Яагаад гэвэл системийн онол, синергетик, хаосын удирдлагын асуудлаар би монголдоо анхны хэд хэдэн өгүүлэл бичсэн, гэтэл монголын “мэдэмхийнүүд” жадлан эсэргүүцсэн. Тэгээд би нэг хэсэг зогссон. Гэтэл хэн ч энэ талаар үргэлжлүүлэн бичээгүй хэдэн жил болов, яагаад гэвэл чадал, мэдлэг нь хүрдэггүй юм. Хүнийг юм хийлгэхгүй атлаа өөрсдөө бичихгүй болохоор чинь би үргэлжлүүлэхээр шийдлээ. Ахиад эсэргүүцвэл Та нарын ХОХЬ гэхээс биш миний хохь болохгүйд хамаг учир нь байгаа юм. Синергетикийн диалектик Хувьслын хууль, ерөнхий зүй тогтлыг олох оролдлогоосоо Монголоос бусад улс үндэстэн няцаагүй байгаа. Хувьслын хууль, ерөнхий зүй тогтол гэдэгт физик, хими, биологи, сэтгэл зүйн болон нийгмийн бүхий л асуудлыг багтаан ойлгодог. Сүүлийн үед синергетик нэрийн дор энэ бүхнийг багтаан ойлгох болсон ба энэ үгийг хэлчихвэл шинэ, дэвшилтэт, орчин үеийн бусад нь хуучин, хоцрогдсон гэж бодоод байх шиг. Энэн шиг тэнэг юм гэж хорвоод байхгүй. Энийг чинь хүн төрөлхтөн судлаад бичмэл түүхээр лавтайяа 3000 гаран жил болж байна. Та нар шиг юмнууд л 1990 оноос хойш “нээсэн” гэж солиордог байх. Синергетик бол ахуйн хууль, түгээмэл мөн чанарыг гүн ухаантай зэрэгцүүлэн судалдаг нээлттэй хандлага юм. Өмнөх гүн ухаануудыг үгүйсгээд байгаа юм түүнд өчүүхэн ч байхгүй. Харин ч нийлүүлэн синтезлэсэн зүйл байгаа байх. Энэ нь ч жам ёсны юм. Өөр яах гэж ?! Ихээхэн зөрчилтэй хоёр том хандлага угаасаа байсан юм. Нэг дэх нь: тодорхойгоос, гэхдээ хувьслын суурь загвараас салбар хоорондын нэгтгэсэн суурь загварт шилжих, хоёр дахь нь: үүний урвуугаар нэгтгэсэн онолын ойлголтоос тодорхой зүйл рүү шилжих гэсэн хандлагуудыг энд дурдаж болно. Энэ хоёр том хандлагууд олон жилийн турш зөрчилдөж тэрсэлдэж явсаар байгаад гүн ухааны шинжтэй дараах хэдэн суурь асуудлыг үүсгэсэн юм. Энэ нь: 1. Бүх юм хаанаас үүсдэг вэ, үүсэн тогтох буюу эхлэлийн асуудал 2. Хөгжлийн үйл явц хаашаа явдаг вэ, зорилгын асуудал (телеологи) 3. Хэсэг нь бүхэлдээ хэрхэн хамаарах вэ, бүхэл ба хэсгийн асуудал (холизм) 4. “Би юу хийх ёстой вэ” буюу миний үйлдэл амжилттай, үр ашигтай байхын тулд би юу хийх ёстой (практик оюун ухааны асуудал) Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэх гэж байгал, нийгэм дэх нийлмэл зан үйлийн ерөнхий хуулийг судлан байж синергетик гарч ирсэн бөгөөд энэ нь байгаль, хүн, нийгмийн үйл явцын амьд, бодит диалектикийг судлах ганц л зорилготой ажгуу. Зайлшгүй хийгээд санамсаргүйн диалектикаас синергетик үүссэн гэвэл одооны нусан буунууд огт ойлгохгүй. Тэгээд Та нар шинэ юм хийчихээ юу ?! Юу ч хийгээгүй л байхгүй юу. Диалектик хийгээд системийн онол мэдэхгүй байж синергетик ярина гэвэл ёстой гонжгор нь. Цаашаа. Одооны чалчаанууд хаос ба систем, дэг журам гэж ярина. Үүнийг Та нар одоо бодоод олчихоо юу. Диалектик бүтэц, нарийн зохион байгуулалт, системийн тогтвортой байдал, хаос зэргийн тухай мэдье гэвэл одоогоос 3000 орчим жилийн өмнөх гүн ухаан үз. Энийг чадахгүй гэвэл наад зах нь Германы сонгодог гүн ухааныг хальтлах ёстой. Аягүй бол Монголоос ч гарсан байж магадгүй. Үүнийг “мэддэг амьтан” манайд нэг их олон байхгүй. Наад синергетик чинь тэндээс гарсан юм. Одоо нэг их сүрхий хүн болох гэж ядах хэрэг байхгүй. Тэгээд АНУ-ын шугаман бус бүтцийн тухай, аттрактор, потенциал болон актуал диалектикийг үзэж байж дөнгөж синергетик рүү дөхөж очно. Оросын сургуулийг ч бас сайн үзэх ёстой. Хэрэв Дорно дахин руу хандвал бүр ч илүү сайн. Энэ талаар гарсан анхны дэвшилтэт оролдлого байсан юм шүү. Энэ бол Б.Даш-Ёндон багшийн шинээр дэвшүүлсэн төв ёсны үзэл болой. Гэвч мунхаг харанхуй, тэнэг мал шиг сэтгэхүйнхээ улмаас түүнийг ёстой хог шороотой хутгаад хаясан даа. Дашрамд дурдахад энд гарсан алдаа бол туйлын зөв үзлийг нэг намын үзэл суртал болгон дэвшүүлсэнд байгаа болов уу. Уг нь Монголын Үндэсний Ардчилсан үзлийн тулгуур зарчим, үзэл санааны эх, арга зүйн үндэс болгосон бол болох л байсан. Ингээд зайлшгүй ба санамсаргүй, хаос хийгээд дэг журам, нарийн нийлмэл бүтцийн өөрийн зохион байгуулалт, диалектик тогтвортой байдал хийгээд тогтворгүй байдал, нийлмэл бүтцийн амьдрал ба мөхөл, потенциал ба актуал диалектик, хувьслын шугаман бус орчин, шугаман бус бүтэц дэх аттрактор, удирдлага болон өөрийн удирдлагын диалектик зэрэг олон ойлголт үүнтэй холбогдон гарч ирдэг юм. Ингээд ирмэгц хөгжлийн механизм, байгаль, нийгэм дэх нарийн нийлмэл системийн хөгжил, өөрийн хөгжлийн диалектикийг шинээр авч үзэх шаардлага гарч байгаа юм. Манайхтай адил диалектикийг нь хог дээр хаячихаад синергетикийг нь аваад давхиад бай гэж хэн ч хэлээгүй. Энэ дэлхий дээр хамгийн солиотой гажигтай сэхээтэн бол Монголын сэхээтэн гэж би баталгаатай хэлнэ. Анх удаа хэлж байгаа ч юм биш. Нэг “юмыг” авч болно, гэхдээ заавал нөгөөхийг нулимж дэвсэж байж санаа нь амардаг сэтгэл зүйн гажигт хамаг учир нь байдаг байх. Өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй хөгийн амьтад… Өөрийн зохион байгуулалтын үйл явц дахь горим ба хаос Шугаман бус нээлттэй систем дэх өөрийн зохион байгуулалтын үйл явц илт хоёрдмол шинжтэй хаосын зөрчилтэй тулгардаг. Хаос бол нэг талаас бүтээлч, нөгөө талаас эвдлэгч юм. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг хоёрдмол үүрэг гүйцэтгэдэг. Хаосын дундаас горим гардаг бөгөөд хаос бол нарийн нийлмэл систем өөрөө бүтэцжих аль нэг хандлага руу гарах гарц болдог утгаараа бүтээлч зүйл болно. Үүний эсрэгээр нарийн нийлмэл цэгцэрсэн бүтэц нь хэт тогтвортой байснаа хурцдалтын үедээ тогтворгүй болж сүйрлийн зам руугаа ордог утгаараа эвдэн сүйтгэгч зүйл болно. Энд дурдан буй үг, нэр томъёо бүр ердийн ухамсрын ойлголт биш гэдгийг онцлон дурдаж байна. Ухаандаа “өөрийн зохион байгуулалт” гэдэг нь “хар аяндаа” гэсэн утга огт байхгүй, “тогтвортой” гэдэг нь “амар сайхан” гэсэн хэрэг биш, мөн “хурцдалтын үе” гэдэг нь хэн нэгний “галзуу хөдөлсөн” гэсэн агуулга огт биш гэх мэт, гэх мэт… Үнэнийг хэлэхэд монголын мэдэмхийнүүдээс “айх” юм байна ш дээ. Өөрийн зохион байгуулалтын үйл явц дахь хаосын энэхүү суурь үүрэг нь гурван янзаар илэрнэ. 1. Хаос бол систем аттракторуудын аль нэгэн рүү, боломжит бүтцийн аль нэгэн рүү гарцаагүй гарах гарц болно. 2. Хаос бол энгийн бүтцээс нийлмэл бүтцэд нэгдэх, түүнийг хувьслын хэмнэлийн зохицуулсан механизмд нэгтгэх үндэс болж өгнө. 3. Хаос бол системийн хөгжлийн янз бүрийн горимд шилжих, халагдах механизм, харьцангүй тогтвортой нэг бүтцээс нөгөөд шилжих механизм болж өгдөг. Тогтворгүйгээр дамжсан тогтворт байдал. Тогтворгүй байдал гэдгийг сүүлийн үед муугаар үзэхээ больсон шүү дээ. Тогтворгүй байдал нь арилгах ёстой муу зүйл, таагүй явдал тэр болгон байдаггүй. Тогтворгүй байдал нь тогтвортой, эрчимтэй хөгжлийн нөхцөл болдог. Зөвхөн тогтвортой байдлаас хол, тогтворгүй төлөв байдалд байгаа систем л гэнэт өөрийгөө зохион байгуулж, хөгжиж чадна. Тогтвортой, тэнцвэрт байдал бол хувьслын мухардал юм. Тогтворгүй байдал бол хөгжил гэсэн үг бөгөөд хөгжил нь тогтворгүй байдлыг дамжин бифуркациар дамжин тохиолдлоор дамжин хөгжилд хүрдэг. Энд ёстой жинхнээсээ монгол “зовлон” гарч ирдэг юм. Энийг хэлэнгүүт л өөрсдийнхөө тэнэг мангуу, алхаг залхуу, оюун сэтгэлгээний хомсдол хамаг муу муухайгаа орчин үеийн “онол” руу чихчихээд санаа амар суух “гоё санаа” тэр дороо гараад ирдэг юм. Ийм тэнэг юм хаа ч байхгүй. Зүйрлэн хэлбэл организм-системд бол ханиад бол жам ёсны өвчин юм. Үүнийг давбал уг организм илүү тэсвэртэй болон цааш хөгжинө. Харин түүнийг гэмтээвэл энэ бол жам ёсны зүйл биш. Нийгэм ч бас адилхан. Нийгэмд жам ёсны асар олон зөрчил байж болно. Гэтэл түүнээс үлэмж гажсан үзэгдэл бол системд тохиолдсон осол, гажилт юм. Манай өнөөгийн нөхцөл байдалд жам ёсны зүйл тун бага. Монголын тогтворгүй байдал бол жам ёсны зүйл огт биш, манай удирдагчдын санаатай хийж буй үндэстнээ хөнөөх бодлогын үр дүн мөн. Бүгдээрээ үхэх гээгүй л юм бол үүнийг бүхий л чадлаараа эсэргүүцэх ёстой. Үүнийг дараах хэсгээс ойлговол их баярлана. Өөрийн зохион байгуулалтын бүтэц дэх “амьдрал” ба “үхлийн” диалектик Үүсэн тогтсон нийлмэл бүтэц нь ердөө л харьцангуй тогтвортой зүйл юм. Хурцдалтын үеэс хол бол тэр нь удаан хугацааны туршид хэт тогтвортой байж болно. Гэхдээ хурцдалтын үе болоод ирэхэд энэ систем гэнэт задрах буюу эсвэл өчүүхэн төдий өдөөлтөд (флуктаци) автан сүйрэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл микро хаос эрт орой боловч макро түвшинд хүрч түүний өөрөө бүтээснийг эвдэн сүйтгэдэг, яагаад гэвэл тэр микрогоо бүтээсэн. Хурцдалтын агшин, өөрөөр хэлбэл нийлмэл бүтцийн оршихуйн эцсийн хугацаа байна гэдэг бол нарийн нийлмэл өөрийн зохион байгуулалтын гайхамшигт шинж чанар юм. Алив зохион байгуулалт бол эцсийн хугацаа байдаг болохоор л оршин байгаа юм. Ерөөс амьдрахын тулд эцсийн хугацаанд амьдардаг. Амьдралын дотоодод угаасаа үхэл байдаг. Үхэж мөхдөг юм л өөрийгөө зохион байгуулах чадвартай байдаг. Энэ бол нийлмэл, нээлттэй хувьслын синергетик хуулийн нэг юм. Горим солигдох нь нарийн нийлмэл системийн өөрийгөө тэтгэх арга хэрэгсэл мөн. Хаос нь хурцдалтын агшинд ойрхон үед системд заналхийлж буй задралаас нийлмэл бүтцийг “аварч” болно, хэрэв хаосын ачаар хэт хурдан, нуранги үүсгэх өсөлтийн горимоос системийг гаргаж чадвал үүний эсрэг байдалд орж систем “царцах” горимд орно. Энэ үед төв рүү тэмүүлэх хүч гадагш урсах хүчээр, төвөөс зугтах хүчээр солигдоно, нарийн нийлмэл болох хийгээд бүтэцжих явдал нь хялбарших хийгээд олон янз байдал арилахаар солигдоно, үйл явц өргөжих хийгээд идэвхижих явдал нь идэвхийн бууралтаар солигдоно гэх мэтчилэн… Хурдан өсөлтийн горимд тогтсон бүтцийн зохирлыг эвдэх, задлах хандлага үүсдэг. Гэтэл царцах горимд “ой санамжийн” өнгөрсний механизмыг өнөөдөртэй авчирч “залгадаг”. Ингээд нийлмэл бүтцийн дотоод өөрчлөлт, үйл явцын ерөнхий хэмнэлд нөлөөлдөг. Ер нь бол ямар ч систем өсөлт – уналт – гацалт – ахиад өсөлт гэсэн төлөв байдлыг дамжин хөгжих жамтай бөгөөд хуультай. Энэ бол амьдралын хэмнэл болно. Ингэж байж л систем бүхэллэг чанараа хадгалах бөгөөд эрчимтэй хөгжиж чадна. Хувьслын хийгээд өөрийн зохион байгуулалтын онол нь зөөлөн удирдлагын урлагийг сурахыг шаардаж байгаа юм. Энд шугаман бус динамик, синергетик, хаосын удирдлага гэх мэт олон асуудал шинжлэх ухаан болтлоо хөгжөөд их удаж байна. Гэхдээ л энэ чинь орчин үед дэвшин хөгжсөн диалектик л байхгүй юу. Дашрамд дурдахад диалектикийг Маркс “зохиосон” гэж бодож явдаг усан тэнэг нь дэндсэн “онолчид” ганцхан Монголд байдаг юм билээ. Тэнэг нь их байх тусмаа Монголын төрд албан тушаал ахих бөлгөө. Диалектикийг нь нулимчихаад монголын нийгмийн системийг судлалгүй, системийн анализ хийлгүй синергетик гэж орилоод байгаа хүнийг би л лав оюуны луйварчин гэж хэлнэ. Энэ чинь мөнгөний луйварчингаас илүү хорлогчинтой л доо. Энэ түвшинд л бодож сэтгэж сурмаар байгаа юм. Гэхдээ би заримдаа боддог юм элсэнд ус асгаж байна уу даа гэж… Судлаач Х.Д.Ганхуяг 2012 оны 11 дүгээр сарын 1. Эх сурвалж: ganaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahah:
Baabariig goyo heljee
2012-11-02
SOLIORSON BAAGII BI BI GESEN OVCHTEI GAR L BNA. BICHSENEES NY AVAH UNEHEER ALGA MULGUU.
2012-11-02
Н.Нямдорж:
Багшдаа амжилт хүсье. Тун сайхан онолын өгүүлэл байна. Таны бичсэн нийтлэлүүдийг үргэлж уншиж, өөрийн ажилдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Олон нийтэд түгээх хэрэгтэй. Нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулах ёстой.
2012-11-02
лувсандэндэв:
баяр хүргэе.ном бичээрэй.
2012-11-01
Ta uneheer aguu shuu. Tanii niitleluud suuliin ued garahgui baigaad jaahan haramsdag. Ta teneguuded zoriulj bichih hereggui. Tanias surahiig iluu ihiig medehiig husdeg niigmiin uchnuun olon seheetnuuded zoriulj bichih heregtei l dee. Ingesneeree niigem tsevershine shuu dee.
2012-11-01