
Оросын нэрт зураач Иван Айвазовскийн 1851 онд бүтээсэн “Венецийн байр байдал. Сан-Жоржо Мажоре” нэртэй далайн дүрслэл бүхий уран зураг удахгүй Лондон хотод болох дуудлага худалдаагаар худалдаалагдана. Парис хотын d’Orsay музей энэ зургийг өөрийн болгохыг хүссэн ч чадаагүй билээ. 11 дүгээр сарын 25 болон 28-ны өдрүүдэд Оросын урлагийн бүтээлүүдийн уламжлалт худалдаа болох үеэр энэ зураг арилжаалагдах юм.
“Бид энэ бүтээлийг өнгөрөгч худалдаагаар толилуулах ёстой байсан юм. Гэвч Францын музей уг зургийг өөрийн болгохын тулд улсаасаа гаргахгүй байхыг хүссэн. Тэд шаардлагатай мөнгийг цуглуулж чадаагүй учраас бүтээл Лондон хотод эзнээ олно” хэмээн MacDougalls ордны тэргүүн Екатерина Макдугалл тайлбарлажээ.
Тэрээр энэ бүтээлийг дуудах анхны үнэ 950 мянган доллар байх бөгөөд хоёр сая долларын үнэ хүрч магадгүйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Айвазовскийн өөр нэг бүтээл болох 1859 онд бүтээгдсэн “Крым дахь сартай шөнө” зураг 400-600 мянган фунтээр үнэлэгдэн худалдаалагдана.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ