
Өнөөдөр Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна.
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон Хэнтийн нутгаар 0-5 хэм хүйтэн, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 6-8 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ