
Лхагва гаригт Пакистаны Лахор хотын Фароочи охидын ахлах сургууль руу хэсэг бүлэг танхай балмад этгээдүүд дайрч сургуулийг шатааж сүйтгэсэн хэрэг гарчээ. Зуу орчим хүн нэгэн зэрэг ийн дайрсан учир багш ажилчид зогсоож чадаагүй аж. Халдлагын үеэр багш нар нуугдаж биеэ хамгаалж чадсан ч сургуулийн захирал тус этгээдүүдэд олзлогджээ. Аз болоход тухайн үед сургууль дээр хүүхдүүд байгаагүй гэнэ. Учир нь мусульман шашинтны баярын өдрүүд тохиож байснаас амарч байжээ.
Харин одоогоор сургуулийн захирал танхай этгээдүүдийн гараас мултарч цагдаа нарын хамгаалалтад оржээ. Харин ямар шалтганаар сургууль руу ийнхүү дайрсны учир тайлагдаагүй байгаа бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдийн зарим нь одоо хэр олдоогүй.
Фароочи охидын ахлах сургууль нь Лахор хотдоо хамгийн сайнд тооцогддог боловсролын институти юм. Багш сурагчид болоод сургуульд мөрдөх дотоод журам ч тун хатуу Исламын шашинтнуудын сургууль юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ