Монгол дахь орос саятнууд

img

Тэднийг Монголын оросууд, бас эсрэгээр нь Оросын монголууд гэж эх оронд нь нэрлэдэг. Өдөр тутмын хэрэглээ болсон “АПУ”, “Монгол даатгал”, “Милая”-гаас хэн ч мэдэхгүй хайгуулын компани хүртэл хэдэн сая долларын эргэлттэй бизнесүүдийг Монголд оросууд эрхэлдэг. Монголд суугаа элчин сайд В.Самойленко Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа оросуудын оруулсан хөрөнгө оруулалтад чамлангуй байгаа шалтгааныг Монголын талтай холбон тайлбарлаж байна. Forbes сэтгүүл оросуудын Монголд оруулсан их бага мөнгө рүү “хальт” өнгийснийг хамтдаа сонирхоё. Хамгийн болгоомжтой нь Сергей Громов Хятад руу ачуулсан вагонуудаа замдаа алдчихгүйн тулд Братскийн хөнгөн цагааны үйлдвэрийн төлөөлөгчийн газрын анхны эзэмшигч нь болох Борис Громов Монголд нээжээ. Хүүгийнх нь удирдсан тэр төлөөлөгчийн газар яваандаа томоохон компани болж томорчээ. Хүү Громов металл түрээслэхээс ажлаа эхэлж, улмаар Чингис хаан банкийг байгуулав. (Тэр үед долларын зээл сард 5 хувийн хүүтэй байжээ.) Зах зээлд зээл гаргах замаар Громов Монголын бизнесүүдийг судалж, аажим аажмаар хувь худалдаж аваад эхлэлээ. Одоо Громов ундаа, архи, пиво үйлдвэрлэдэг АПУхэмээх үйлдвэрлэлийн группыг эзэмшдэг. (Монголын бирж дээр энэ групп 250 сая ам.долларын үнэлгээтэй.) Мөн томоохон даатгалын компани болон бас бус өөр салбарын компаниуд ч бий. Хөрөнгө оруулагчдын хувьд амгийн эрэлттэй уул уурхайн салбар л түүнд алга. Түүний дүрэм амархан: Бүү далдагана, монгол хамтрагчтай бол, битгий яар. “Уулгалж дайраад хэн ч энд ажил бүтээж байгаагүй юм.” Хамгийн хурдан нь Михаил Мирилашвили 10 сая доллар оруулчихаад хоёр жилийн дараа яаж 50 сая, эсвэл 100 сая доллар болгон өсгөж авах вэ? Ашигт малтмалаа олборлож эхлэлгүй шууд зараад байх юм бол Монголын газар шороо ийм ашиг өгнө. Forbes-ийн мэдээллээр бол “Вконтакте” төслийн хамгийн том хөрөнгө оруулагч Мирилашвилийн Монгол дахь цорын ганц бизнес бол геологийн “Эж балей”компани юм. Өөрөө тэр Монголд харагдах нь үгүй. Харин Оросын харьяат, ерөнхий менежер Григорий Денисов геологи хайгуулын лицензийг батлагдсан нөөц болгон хувиргадаг эрсдэл ихтэй энэ бизнесийг нь удирддаг. Эрсдэл нь юу вэ гэвэл, алт эрдэнэс олдохгүй ч байж мэднэ.
Михаил Мирилашвили: Монголд 5 саяыг оруулаад 100 сая болгож авдаг эр.
Хамгийн туршлагатай нь Сергей Опанесенко Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан энэ хүнийг өөрийнхөө мөнгөөр орос заншлыг түгээгч гэж нэрлэж болно. Төрийн албанаас сайн дураараа татгалзаж Монголд үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь тэр. Монголчуудад төдий л дасал болоогүй славян хоолны бизнест анхаарлаа төвлөрүүлэн “Эскимо” кафегаас эхэлж улмаар “Корчма”ресторан болгон өргөжүүлжээ. “Гжель”ресторан, тэгээд хамгийн том нь болох “Опанас” нээгдсэнээр Монголын нийслэлд орос зоогийн газрын түвшинг тогтоов. Зэрэгцүүлээд Опанасенко нарийн боовны үйлдвэр худалдан авч, нийслэлд (энэ нь улс даяар гэсэн үг) нарийн боовны хамгийн том сүлжээ кафе байгуулсан байна. Амттай шимтэй юманд амаа олохгүй дурлагсад шинэ жилийн үеэр түүнээс 10 тонн гаруй бялуу худалдан авч Сергейн халаасыг зузаалдаг. Жилийн ашиг нь 10 сая ам.доллар давна. Эх сурвалж: 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ytuhh:
Khench khaana biznes khiij bolno shtee. manai akh moskvad biznes khiideg. khunii khudulmurch chanar bas khuvi zaya khaana yamar ulsad biznes khiikhiig ni medne .Bitgii ataarkh.
2012-11-04
hamgiin shudargaar business hij bga ni suulinh ni yum bna
2012-11-03
k:
orosuud hezeee shudarga baisiii? yalanguya mungutei holbootoi asuudald dandaa deerengui, unemlehui davuu erh edleh gej zerleg, hargis zan gargadag. orosoor yar'j zagvartahaa boli doo, mongol hun baij. argagui orchin, nuhzuld n yarihaas bish. undes ugsaaniihaa helgui ium shig, eh orongui ium shig teneg zagnadag mongol zusten olon bh ium daa.
2012-11-02
zochin:
Mongold baigaa buh gadaaduudiig eh ornoosoo albadan gargah udirdagch baina uu? Mongol mongol bish boloh nee
2012-11-02
2 teneg chini uhsendee orosoor yariad bgaa malnuud ve....
2012-11-02
zochin:
U nego ne tolko Milaya, chitat umeesh? I restoran u nego pishut tut
2012-11-02
k:
orosuud hezeee shudarga baisiii? yalanguya mungutei holbootoi asuudald dandaa deerengui, unemlehui davuu erh edleh gej zerleg, hargis zan gargadag. orosoor yar'j zagvartahaa boli doo, mongol hun baij. argagui orchin, nuhzuld n yarihaas bish. undes ugsaaniihaa helgui ium shig, eh orongui ium shig teneg zagnadag mongol zusten olon bh ium daa.
Dandaa hulgaich nar. Ed nar shudargaar businees yavuulj chaddag yum uu. Altan Dornodgej tom jishee bn.
2012-11-02
zochin:
mongoliin erh ashigiig zurchihgui bol ene met bayan gadnii irgen erchuud mongold yamar undesten baih n hamaagui amidarch bolno.ted haana irsnee medej amidarch baigaa gedegt itgej baina.
2012-11-02
Ne figa sebe mylaya daet dohod 10 million bugs ?
2012-11-02