Пентагон руу дайралт хийхийг завдсан этгээд ял авлаа

img

АНУ-ын шүүхээс Пентагон руу зэвсэглэн халдахыг завдсан Аль-Каида бүлэглэлийн гишүүн Резван Фердаус гэгч 27 настай этгээдийн шүүх хурал болж түүнийг 17 жилийн ялаар шийтгэжээ. Өнгөрсөн долдугаар сард энэ хэрэг болсон бөгөөд алан хядах ажиллагаа явуулж, олон хүний амь насыг санаатайгаар хорлох гэсэн үйлдэл гаргаж баривчлагдсан. Түүнийг дөрвөн зүйл ангиар буруутган шүүсэн юм. Резван Фердаус гэгч энэ этгээд 2010 онд мөн  хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулахыг завдаж байжээ. Мөн Иракт байхдаа АНУ-ын цэргийн бааз руу халдлага үйлдэж байсан аж. Түүнчлэн энэ мэт хорлон сүйтгэх  ажиллагааг өмнө нь хэд хэдэн удаа үйлдэж байсан зартай этгээд юм. Түүнийг АНУ-ын холбооны мөрдөх товчооноос цэргийн онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн тодорхойлсон байна. Тэрээр АНУ-ын иргэний харьяалалтай бөгөөд Массачуссетс мужид төрсөн, эцэг нь бангладеш хүн юм байна. Фердаус Бостоны их сургуулийг физикчээр төгсжээ. Түүний ийм замаар замнах болсон шалтгаан хувийн амьдралтай нь холбоотой гэж үзжээ. Учир нь түүний  амьдрал ихэнхдээ хар  бараан зүйлсээр дүүрэн байсан  аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ