
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ "У.Хүрэлсүх гишүүн олон хоногийн өмнөөс өргөдлөө өгнө гэж ярьж байсан. Гэхдээ яг өргөдлөө өгсөн эсэхийг мэдэхгүй байна. У.Хүрэлсүх намын жагсаалтаар сонгогдсон. Тиймээс дараагийн сонгогдох хүн МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл байна. Гэхдээ энэ асуудлыг намынхаа хүрээнд ярилцаж шийдвэр гаргана" гэлээ.
Дашрамд дурдахад, У.Хүрэлсүх гишүүн бүрэн эрхээсаа татгалзах хүсэлтээ өгсөн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноос үүдэлтэй аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ