
Ургацын баяр, найр хурим гээд намрын улирал хамгийн хөл хөдөлгөөн ихтэй үе. Харин энэхүү найр хуримын сарыг үдэж оюуны салбар гэгддэг ном бүтээгчид, зохиолчид маань энэ жилийн тайлан болсон олон сайхан бүтээлээ дэлгэдэг “Номын баяр”-аа хийх гэж байна. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд болох номын баяр энэ удаа “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Жил жилийн номын баяр өөр өөрийн гэсэн онцлог үйл явдалтай байдаг. Энэ удаагийн баярын онцлог нь 2012 онд бүтээгдсэн шинэ бүтээлүүдийг онцлон танилцуулхаар төлөвлөжээ. Учир нь энэ жил номын салбарынхны хувьд оюуны өндөр бүтээмжтэй, үйл явдал ихтэй жил болж байна.
Гурван өдрийн турш зохион байгуулагдах номын баярын өдрүүдээр уламжлал ёсоор ном хэвлэлийн байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээлүүд болон хуучин ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номуудыг 5-50 хувийн хямдралтай худалдана. Мөн шинэ номын нээлт болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ