"Үндсэн хууль байх шаардлага байна уу"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт асуусан юм. С.Бямбацогт гишүүн “Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж шийдэх ёстой асуудлыг шийдэж болж байгаа юм уу.
Ийм байдлаар асуудлыг шийдвэл Үндсэн хууль байх шаардлага байна уу” гэсэн асуултад хууль санаачлагч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг цаг хугацааны хувьд амжихгүй. Үндсэн хуулийн хүрээнд дотроо засаг даргаа сонгохдоо нутгийн иргэд бүх нийтээрээ оролцдог байдлыг зохицуулах байдлаар зохицуулалт хийсэн.
Нийт иргэдийн оролцоо бүхий сонголт хийх бололцоог бүрдүүлэх гэж байна. Энэ нь улс төрийн намууд оролцоог хязгаарлах боломжтой” гэсэн юм. Гишүүдийн асуулт үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ