Оросууд Монголд шахалт үзүүлж эхлэв

img

Монгол Улс цахилгаан эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээрээ ОХУ-аас хараат байдалтайг далимдуулж оросууд Монголыг хяналтдаа байлгах гэдэг өнцгөөс биднийг шахаж байна. Тавантолгойн төсөл, төмөр зам барих асуудал, онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт 100 ширхэг шатахуун түгээх станц барих хүсэлтэд Монголчууд татгалзсан. Москвад Улаанбаатарын хараат бус шийдвэр таалагдсангүй. Үүний хариу удсан ч үгүй Москвагаас ирж, Монголын бензин шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани бензин шатахууны үнээ 50 ам.доллараар дахин нэмэхээ мэдэгдлээ. Энэ бол "Тавантолгой, төмөр замын асуудлаа ирж шийд" гэсэн улстөрийн урилга байж болох юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ эсрэгээр унаж байна. Саяхан ОХУ-ын Засгийн газар экспортын татвараа 3-4 хувиар төрөл бүр дээр нь буулгасан. Татвар буурч, үнэ унаж байхад “Роснефть” компани Монголд зориулж үнэ нэмж байгааг зах зээл дээрх худалдаж байгаа нөхцөлтэй хамаагүй, гаргалгаа нь улстөр гэдэг нь харагдаж байна. Ердөө нэг сарын өмнө нэг тоннд ногдох дизель түлшний үнийг 90 ам.доллар, А92 бензин 44 ам.доллар, А80 бензин 32 ам.доллараар нэмж, нийлүүлэхээ “Роснефть” компани мэдэгджээ. Гэтэл энэ долоо хоногт барьцаа чангалж дахин 50 ам.доллараар төрөл тус бүр дээр нэмнэ гэж манай талд албан ёсоор мэдэгдсэн бололтой. Нефтийн үнэ хөдөлнө гэдэг нь бүх юмны үнэ хөдөлнө гэсэн үг болохоор Монголын Засгийн газар өвлийн хүнд үед үнэ нэмүүлэхгүйн тулд улсын нөөцөөс гаргах, шатахуун импортлогч компаниудад нэмэлт санхүүжилт өгөх зэрэг шийдвэртэй арга хэмжээ авах байх. Гэхдээ бид Оросын шахалтын эсрэг хэр удаан тэсэх вэ? Бид улстөржиж бие биетэйгээ зодолдож буруутан хайж байтал их хөрш маань “Та нар бидэнгүй юу ч хийж чадахгүй шүү” гэж анхааруулж шахаж байна.Бид Бээжингээс бензин авч болох ч хятадууд бүр илүү үнэ хэлж байгаа гэнэ. Монгол улс эрдэс баялгийн хувьд ерөөгдсөн ч газар зүйн байршлын хувьд хаагдсан, дэлхийд томд орох хоёрхон хөрштэй. Хаашаа ч хөдөлсөн дэлхийн том энэ хоёр гүрнийг нэвт туулж байж л зах зээлд гарна. Тиймээс экспорт, импорт нь үнэтэй болдог. Хөрш хаалгаа хаавал бүр экспорт импортгүй болно. Ерэн онд ийм нөхцөлд орж билээ. Олон жил нөхөрлөсөн орос ах нараас өнөөдрийн оросууд огт өөр юм. Манайхныг дарамталж шахаж, тоглоомын зэвсэг болгох сонирхолтой юм. Нөхцөл байдал хүнд байхад том тоглоомын гар хөл болж хувьдаа хожоо олох гэсэн залуус ч монголчууд дотор маань бас байна гэнэ. Манай улсын шатахууны 60 хувийг нийлүүлдэг байсан “Роснефть” компани хүрээгээ тэлж, манайд сардаа 15 мянган тонн шатахуун нийлүүлдэг байсан Тюменийн нефтийн компани болох “ТНК-БП” компанийг худалдаж авсан. Энэ сард компанийн удирдлагын эрх хоёр компанийн хооронд шилжиж дуусна. Одоо бидний хэрэглээ дээрх ганц “Роснефть” компаниас 80 хувь хараат болж байгаа юм. Бид яаралтай өөрийн нефть боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийн мөрөөдлөө бодит болгож барихгүй л бол Москвагийн боомилолтоос мөд мултрахгүй бололтой. Эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

great:
tsahilgan mashin hiichihgui yu. nogoo magtaad baidag mahan tolgoinuudaa ajilluulaach
2013-04-01
ээ бүү үзэгд. тэгвэл америкийн орос хятадыг сөнөөх бодлого лавтай хэрэгжинэ. харин монголын газар шороо энэ дайны талбар болоод дуусна штээ. тэгж болохгүй ээ
2012-12-09
ZOCHIN:
LENINII HESHEEG AVCH HAYAHAAS AVHUULAAD OROS ZEVLELTIIN HARILTSAANI ESREG UIL AJILLAGAA YAVUULJ BUI ardchilsan namiin ZASGIIN GAZAR IIM BAIDALD HIRGEJ BAINA.Ardchilagchid TuUHEE NEG ERGEN HARJ HOIT HERSHTEIGEE ZEV SHUDRAGa HARILTSAA TOGTOOH HEREGTEi YAVUULJ BUI BODLOGO CHIN OROST TAARAHGUI BAINA hYATDAD NAIR TaVICHIHAAD MONGOLIIN TUSGAAR TOGTNOLD TUSLASAN ORSUUDAD INGEJ HANDAJ BOLOHGUI DEEI
2012-11-03
otgoo:
2 hurshteiguu hariltsan ashigtai geree heleltseer hiih heregtei ternees ter 3 dagch hursh ntr gej 2 nziigaa gomdooj bolohgui.
2012-11-03
ZOCHIN:
LENINII HESHEEG AVCH HAYAHAAS AVHUULAAD OROS ZEVLELTIIN HARILTSAANI ESREG UIL AJILLAGAA YAVUULJ BUI ardchilsan namiin ZASGIIN GAZAR IIM BAIDALD HIRGEJ BAINA.Ardchilagchid TuUHEE NEG ERGEN HARJ HOIT HERSHTEIGEE ZEV SHUDRAGa HARILTSAA TOGTOOH HEREGTEi YAVUULJ BUI BODLOGO CHIN OROST TAARAHGUI BAINA hYATDAD NAIR TaVICHIHAAD MONGOLIIN TUSGAAR TOGTNOLD TUSLASAN ORSUUDAD INGEJ HANDAJ BOLOHGUI DEEI
зочин:
НАТО-гийн цэргийн баазыг нутаг дээрээ байрлуулъя гэсэн санал гаргаж байна тэгвэл энэ муу орос ,хужаа 2-ын давилуун зан ханд нь хага дарагдаад буулт хийж л таараа.
2012-11-03
ээ бүү үзэгд. тэгвэл америкийн орос хятадыг сөнөөх бодлого лавтай хэрэгжинэ. харин монголын газар шороо энэ дайны талбар болоод дуусна штээ. тэгж болохгүй ээ
irgen:
elbegeegiin amaerik ah nar ongocoor shatahuun saudin arabaas unegui zooj ogno
2012-11-03
ОРАОА:
НЭГДДҮГЭЭРТ ХҮН АМАА ӨСГӨЖ СОЁЛТОИ БОЛОВСРОЛТОИ ЗОРИГТОИ ХҮНЛЭГ ЭХ ОРОНЧ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭИ !!!!!!!!!! ХОЁРДУГААРТ БАРУУН БОЛОН ЗҮҮН ЧИГЛЭЛД ХИЛ ХЯЗГААРАА ТЭЛЖ ГУРАВ БА ДӨРӨВДӨХ УЛСТАИ ХӨРШ УЛСУУДТАИ БОЛОХ ХЭРЭГТЭИ !!!!!!!! ТЭГЖ ЧАДВАЛЧ ЮУН НЕФТЬ ЮУН БЕНЗИН ЮУН НҮҮРС АЛТ МАНАИ УЛС ИХ ЮМ ДУУЛГАНАДАА
2012-11-02
МОНГОЛ:
ХУЖАА НАРААС Л ХЭЗЭЭЧ ШАТАХУУН АВАХГҮЙ. МОНГОЛД БАЙХ ХУЖААГИЙН ТОО Л УЛАМ ӨСНӨ.ОРОС УЛС МОНГОЛ УЛС ТУСГААР БАЙХЫН БАТАЛГАА. ТЭР СОЛОНГОС, АМЕРИК ХЭЗЭЭ БИДНИЙГ ХАМГААЛАХГҮЙ. ӨӨРСДӨӨ АЙГААД ҮХЭЦГЭЭДЭГ.
2012-11-02
manaihan iim balai setgegdel bichij baisanaas gargalaa bodoldoo bid hoorondoo iim baihad hari uls buu ralj bgaa ni todorhoi shu dee
2012-11-02
Oros sibirees garaa tatah heregtei, 20r zuunii siimhiig ashiglan sibiriig ter dayar n ezemshsen. Odoo bolloo sh dee. Hurdan l neft nereh uildvertei boloh yumsan. Erunhii said yaravchlah heregtei bna....
2012-11-02
hhhhhh:
chaddiin bol krantaa haal daa. haha. teneg ivanuud amjihguie.. delhiin hamgiin muuhai humuus bol orosuud
2012-11-02
d:
hurshuu solino gej bh bish. Ah nariig ih gomdoovol uunees iluu yum nznee. elbegee.uul 2 iin gai
2012-11-02
eku:
KRANTAA HAALDAA!
2012-11-02
2379:
ийм балай юм бичиж , үймүүлэх хэрэггүй байх аа буруг өөрсдөөсөө хай.1-2 хувь нэмээ л биз. энэ байдаг л зүйл ш дээ. Сү, баяр хулгайч нар оросуудын дургүйг их л хүргэсэн дээ.энэ элбэгээ ч тэр. оросууд крантаа бүүр хаавал яахав.
2012-11-02
Oros manaihaas mash ih ym hulgai hiij bulaaj avsan shuudee. Baigali nuur, Сибирь, . Bidnii etseg ovgod l edniig negtgej huchirheg uls bolsosnig sanadag boloosoi.
2012-11-02
Gazriin tosoo uragsh zuuj baihaar neft nereh uildvertei bolie Altanhuyag aa
2012-11-02
2 hurshuu argadaj amidrana gej bhgui ee huuhuu 3 dahi hursh amerk yapon uy baidag uym be ulstai sulbeldej zogsono uu bolohoos
2012-11-02
HAMGIIN ZOV GARTS BOL TEMTSEH HEREGTEI GEJ TOM DUGARAAD BGAA NOHDUUDED BUU BARUILAAD OROSTOI DAIN ZARLAJ BAILDAH YAVDAL. TEGEED YALGDAAD OROSIIN NUTAG BOLOHOOROO BIDEND EXPORTIIN TATVARGUI HY"AMD BENZIN OGNO
2012-11-02
ugui malaa baruunihan hyataduudtai niilj mongoliig tas tataj bna
2012-11-02
sunuj muhujhuugui uldsende bayarla. zaanii uuduus hutsah gulug mat aashlahaa bolih heregtei
2012-11-02
3 сая км квадрат нутаг дэвсгэрээ алдсанаа ухаарахгүй үхсэн хүүрнүүд балай юм солиорохоо болимоор юм. Хэрэв энэ газар нутгаа алдаагүй бол энэ бүслэлтийн кольцоонд орж орос хятад хоёрт дээрэлхүүлэхгүй байсан юм. Одоо алдсан нутаг , ард түмнийхээ зүг үргэлж ширтээстээ байх хэрэгтэй . Мартаж болохгүй. Их давараад байвал манай нутагаас дээрэмдэн тасдан авсныг нь сануулж байх хэрэгтэй. Тэгээд одоо урагш нь гаргаж байгаа нефтээ болил доо. 22 жил нефт нэрэх юм хийчихгүй хүний хүн шиг хонцын сэтгэлээр хандах юм.
2012-11-02
sunuj muhujhuugui uldsende bayarla. zaanii uuduus hutsah gulug mat aashlahaa bolih heregtei
bg:
олигтой ерөнхийлөгчтэй бол юу гэж ингэж дээрэлхүүлэх вэ дээ
2012-11-02
HAMGIIN ZOV GARTS BOL TEMTSEH HEREGTEI GEJ TOM DUGARAAD BGAA NOHDUUDED BUU BARUILAAD OROSTOI DAIN ZARLAJ BAILDAH YAVDAL. TEGEED YALGDAAD OROSIIN NUTAG BOLOHOOROO BIDEND EXPORTIIN TATVARGUI HY"AMD BENZIN OGNO
orsuud zov shuude 2horshtoi bj ha holin amerikig shuteed bval. mgld yamar zarah albatai bish.
2012-11-02
Oros sibirees garaa tatah heregtei, 20r zuunii siimhiig ashiglan sibiriig ter dayar n ezemshsen. Odoo bolloo sh dee. Hurdan l neft nereh uildvertei boloh yumsan. Erunhii said yaravchlah heregtei bna....
gohine honinuudaa.
2012-11-02
монгол:
бурууг БУСДААС ХАЙГААД ЯАХ ВЭ? БИД ӨӨР ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ. НЕФЬТИЙН ҮЙЛДВЭР БАРИАЧЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ШАХААНААС ГАРАХГҮЙ ЭЭ
2012-11-02
Орос хятад 2 монголыг газар нутаг хун ам, баялагыг нь хувааж идсээр л . Гэтэл зарим нэг коммунистууд орос ах нтр ч гэх шиг
2012-11-02
ugui malaa baruunihan hyataduudtai niilj mongoliig tas tataj bna