Эрдэмтэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүнийг олжээ

img

Тархины сканердсан дүрс  Буддын шашны 66 настай ламтны сэтгэл ханамжийн түвшин ер бусын өндөр  байгааг харуулжээ. Балбын Катманду хотын буддын шашны хийдийн лам Матье Рикардыг шинжээчид хамгийн аз жаргалтай хүнээр тодрууллаа гэж “Дейли мэйл” сонинд бичжээ. 66 настай ламтан 40 жилийн өмнө буддын шашинд орж, Парис хотоос явахдаа оюуны амьдралын дорно дахины гүн ухаан судлахыг илүүд үзсэн байна. Түүнээс хойш тэр өрнөдөд нэртэй шашны номлогч, Далай ламын үнэнч  анд  гэсэн нэр  алдрыг олжээ. Бясалгал  сайн дурын олон хүний уураг тархинд хэрхэн нөлөөлдгийг мэдрэлийн эмч Ричард Дэвидсон судлахдаа “Шинжлэх ухааны ном зохиолд урьд нь тайлбарлаж байгаагүй” гамма-долгионы түвшин Рикардад ер бусын өндөр байсныг илрүүлсэн байна. Энэ долгионы идэвхижил нь анхаарал, сургалт, ухамсар болон ой санамжтай холбоотой ажээ. Түүнчлэн зүүн талын духны хэсгүүдийн бор давхарга идэвхитэй  байгаа нь бүртгэгдсэн нь судлаачдын үзэж байгаагаар, энд сөрөг мэдээг саатуулан барьдаг байна. Энэ нь амьдралыг эерэгээр үзэх бодол санаанд нөлөөлдөг аж. Урт хугацааны туршид хийдэг бясалгал  тархинд эерэгээр нөлөөлдөгийг судалгааны дүн харуулжээ. Бясалгал эерэг үр нөлөөтэй байдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.  50 мянган удаа давтсаны дараа тархинд тогтвортой эерэг нөлөө сууж өгдөг. Гэхдээ гурван долоо хоногийн турш өдөрт ердөө 20 минут  бясалгал хийх нь нэн үр нөлөөтэй байдаг аж. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim shuu amidrah saihan. buh zuiliig sain talaas ni harj surval setgel amgalan hangaluun baij chadnaa.
2012-11-05
Hamg amitan amgalan boltugai hun gedeg amitand ug n amidtahad neg ih uym heregtei bish shuu dee Amiddaa bie bienee hairla humuusee
2012-11-02
амьдрал саихан, амьдрах саихан... үүнээс илүү жаргал гэж юу баих вэ дээ... тиим үү, хүмүүсээ
2012-11-02
tiim shuu amidrah saihan. buh zuiliig sain talaas ni harj surval setgel amgalan hangaluun baij chadnaa.