
Монголын оюутны шигшээ баг Тайваньд зохион байгуулагдаж буй Азийн эрэгтэй оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээний гуравдугаар тойрогтоо Филиппиний оюутны шигшээ багтай тоглож 90:70-ын харьцаагаар буулган авлаа.
Өмнөх тоглолтууддаа манай сагсан бөмбөгчид Хятад, Хонконгийн шигшээ багийг тус тус буулган аваад байсан.
Филиппиний багийг хожсоноор манай залуус гурван ялалт дараалан байгуулаад байна. Өнөөдөр БНСУ-ын оюутны шигшээтэй тоглоно. Филиппиний шигшээтэй хийсэн тоглолтыг сонирхоно уу.
http://youtu.be/5MMI070Cw0M
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ