Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар Э.Батбаяр томилогдлоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар хууль зүйн ухааны доктор, дэд профессор Э.Батбаярыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилсон байна. Э.Батбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд ОХУ-ын Кубанийн Улсын их сургуульд хууль зүйн докторын зэргийг хамгаалжээ. Шинэ албанд томилогдохоосоо өмнө УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан. Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ