32 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгажээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэр бүхий 32 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг ирэх оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ. Энэ нь Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг үндэслэж байнаа юм. Улмаар хугацаа сунгуулсан шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг, дүүргийн ИТХ-ын дарга болон, Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ