Дуучин Ники Минажийн шинэ уруул өнгөлөгчийн нээлтийн үеэр “Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
- Өдрийн мэнд Минаж, яриагаа Халлоуины баяртай холбогдуулан эхлэе. Та багадаа юунаас айдаг байсан бэ?
-Өндөр, өндрөөс л хамгийн их айдаг байсан.
-Чамд өндөртэй холбоотой ямар нэг аймшигтай дурсамж бий юу?
-Байлгүй яахав дээ. Хэрэв би тэр үед тэгж их айгаагүйсэн бол өндөрөөс бараг айхгүй байх байсан. Тэр үед би их жаахан байсан гурав юмуу дөрөвтэй л байсан байх, харин Тринадод байснаа сайн санаж байна. Миний авга ах намайг их өндөрт өргөж байгаа унагаачихсан юм. Тэр үед л би хамгийн их айсан, түүнээс хойш өндөр юмруу зүглэхээ ч больсон. Хэрэв би тэр үед хүнд гэмтэх ч юмуу үхчихсэн бол ямар аймаар вэ гэж бодохоос бие зарс хийдэг шүү.
-Чиний шинэ уруул өнгөлөгч их тансаг юмаа. Яагаад зөвхөн яагаан өнгөний цуглуулгууд байгаа юм бэ?
-Ийм төрлийн фламинго өнгөнд би дуртай. Халуухан бас ялдамхан харагдуулдаг. Тэгээд л энэ өнгийг сонгосон.
-Хэрэв ямар нэг өнгө бол гэвэл чи ямар өнгө болох байсан бэ?
-Гайхалтай сонин асуулт байна. Би тосон бор болох байсан яг л шарсан тахиа шиг/ чангаар инээв/. Энэ бүхэн наргиан байлаа... Би үнэндээ тахианд дургүй. Өнгөнөөс сонго гэвэл гайхалтай шар өнгө болох байсан. Бүх яг л манго шиг. Учир нь би мангонд дуртай.
-Чиний гоо сайхны ертөнцөд хөл тавьж буй шинэхэн бизнес бусдаас арай өөр байх шиг санагдаж байна. Өөрөөр хэлбэл зорилго чинь их сайхан санагдлаа л даа. Энэ тухйагаа дэлгэрэнгүй танилцуулаач.
- Миний ээж болон нагац ах нар маань олон жилийн өмнө ДОХ-ын вирусээр өвчилж нас барцгаасан. Би Тринадад Тобагогоос гаралтай. Тэнд сая сая хүн энэ өвчнөөр үхэж байгаа. Тиймээс би тэр жижигхэн арал улсыг аврах хүсэлтэй юм л даа. Тэндхийн хүмүүст ДОХ-ын талаарх сургалтууд зохиож, урьдчилан сэргийлэхийг хүсдэг.
Насанд хүрэгчдийн 40 орчим хувь нь ДОХ-ын халдвартай гэсэн судалгаа бий. Түүнчлэн тэнд энх тайван үгүйлэгдэж байгаа. Миний шүтэн бишрэгчид надад сэтгэлийн дэм өгч энэхүү бизнесийг эхлэхэд минь сэтгэлийн дэм өгсөн. "Mac Viva Glam” хэмээх уруул өнгөлөчийн бизнесээсээ олсон орлогоо Тринададчуудад зориулахыг хүсч байгаа.
-Сайхан сонсогдож байна. Бизнес чинь хэр амжилттай эхэлж байгаа вэ?
-Одоохондоо бүх зүйл дөнгөж эхэлж байна. Гэхдээ энэ бол маш сайн бизнес болж чадна. Зөвхөн насанд хүрсэн эсвэл өсвөр үеийн охидоос гадна бяцхан гүнж нарт ч зориулагдсан. Тиймээс бүх л насныхныг хамарсан гэж хэлж болно. Та охинтой юу?
-Тиймээ, би охинтой.
-Тэгвэл та бяцхан охид гоёх дуртайг мэднэ шүү дээ. Тэд жижигхэн уруулаа яагаан саатай өнгөөр будчихаараа ямар хөөрхөн харагддаг болохыг надаас ч илүү мэдэж байгаа байх.
-
Чиний уран бүтээлийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Marilyn Monroe дууны талаар ярихгүй юу?
-Дуу маань UK чартад орж эхэлж байна. Энэ жилийн хамгийн сайн дуунуудын нэг болж чадна гэж бодож байгаа шүү. Удахгүй чанартай бас сонирхолтой клип хийнэ. Энэ дуун дээрээ нэлээд анхаарал тавин ажиллаж байна.
-
Чиний урмыг хугалмаар зүйлүүд интернэтээр зөндөө байгаа. Чи тэдэнд хандаж хэлэх үг байна уу?
-Би ямар нэг хариу үйлдэл хийхийг хүсэхгүй байна. Хэрэв хүсвэл би тэдэнтэй зууралдаж болох ч надад тийм сонирхол алга. Тэд миний гадаад төрхийг л ярьцгаадаг болохоос миний дотоод хүний тухай ярьж чаддаггүй.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ