Өсвөр шатарчид Словенийг зорилоо

img

Энэ сарын 7-19-нд Словенийн Марибор хотноо Өсвөрийн шатарчдын ДАШТ болох гэж байна. Манай улсын өсвөрийн шигшээ баг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд үүний 40 нь тамирчид байх юм. Тамирчдын эхний хэсэг 11-р сарын 4-нд, хоёр дахь хэсэг 11-р сарын 6-нд эх орноосоо мордлоо. Өсвөрийн шатарчдын дундах хамгийн томоохон энэхүү тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул 2001, 2005 онд хүрэл, мөнгөн медаль зүүж байсан бол ОУШХ-ны мастер Д.Номин-Эрдэнэ 2010 онд 26 жил хүлээсэн алтан медаль, аваргын титмийг хүртэж байсан билээ. Д.Мөнхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

daavka:
amjilt manaihaan6 ulam l saijraad bgaa shuu
2012-11-06