
Монгол туургатны үндэсний бөхийн V-дугаар их наадамд оролцох бөхчүүдийн салхийг хагалж ОХУ-ын БН Алтай улсын баг тамирчид өнөөдөр манай эх оронд ирлээ.
Алтай улсын бөхчүүд анх удаагаа Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож байгаа бөгөөд гурван хүний бүрэлдэхүүнтэй ирсэн аж.
Монгол туургатны үндэсний бөхийн VI-дугаар наадам Алтайд зохиогдохоор болсон билээ. Тиймээс манай улсад болох тавдугаар наадамд оролцож туршлага судлах, цаашлаад Монгол туургатнуудтайгаа соёл уламжлал, ёс заншлаараа нэгдэх зорилготой ирсэн байна.
Наадмын -85 кг-ын жинд Челчушев Владимир Борисович оролцох бөгөөд дасгалжуулагчаар Шерияздан Сапар, багийг ахалж Бахрамаев Виктор Тодошевич нар иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ