Ерөнхий сайд мэдээлэл өглөө

img

 Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд зарим нэгэн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа” болон “Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого багтаж байна. Махны нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд зооринд байгаа махыг барьцаалж зээл олгох болсон. Урьд нь компаниуд  намар махаа зооринд хадгалаад хавар нь гаргаж зарвал нэг килограмм бүрд 800 төгрөгний  урамшуулал олгодог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд  энэ асуудал  суларч Оросд нийлүүлэх махаа Монголд нийлүүлэнэ гэж урамшуулал авдаг зүйл гарах болсон. Тиймээс  улсын зоорь байгуулах гэж байна. Ингэснээр цөөхөн хэдэн  зооринд махаа хадгалж хямд үнээр борлуулах, мөн иргэд махаа зооринд худалдаж болох боломжтой болж байгаа гэнэ.  Үүнд нийт 87 тэрбум төгрөгийн зээлийг хэрэгжүүлэхээр Монголбанктай хамтран ажиллаж   байгаа аж. Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шинэ ургацын улаан буудай худалдан авахад урамшуулал, буудайг барьцаалсан  хөнгөлөлттэй зээл  олгохоор болсон.  Үйлдвэрлэл Хөдөө Аж Ахуйн яам нэг кг гурилыг  550 төгрөгт барихаар ажиллаж байгаа гэнэ.Үүнд 61 тэрбум төгрөгийн зээл зарцуулахаар тооцоолжээ. Мөн Хүнсний бүтээгдэхүний нөөц зоорь бий болгох талаар хэлэлцэж байгаа гэнэ. Өмнө нь хүнсний ногоо хадгалах  тохиромжтой нөхцөл байхгүйгээс намар ногоогоо хямд үнээр зардаг.үлдсэнийг нь борлуулж чаддаггүй байсан.  Хэрэв нөөцлөж чадвал  хүнсний ногооны хэрэгцээг 100-н хувь дотоодоосоо хангаж, хүнсний аюулгүй байдал хангагдах боломжтой. Мөн иргэдэд ногоогоо барьцаалз  зээл авах боломжтой гэнэ.  Үүнд мөн Монголбанкнаас  100 тэрбум төгрөгийн  зээлийг хэрэгжүүлэхээр Монголбанктай хамтарч  ажиллаж байгаа гэнэ. Шатахууны  үнийг жижиглэнгийн үнэ дээр барих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болжээ. Өмнө нь 2012 оны нэгдүгээр  сараас  есдүгээр сар хүртэл гаалийн албан татварыг тэгэлсэн байсан. Харин үүнийг есдүгээр сараас сэргээн татвар авах болсон. Тэгэхлээр энэ хооронд компаниуд өөрийн гэсэн нөөцтэй болсон учир хүндрэл учирахгүй байх гэж тооцоолж байна. Шатахуун импортлогч газруудад валютын ханшны хэлбэлзэл хамгийн хүндээр нөлөөлдөг. Тиймээс энэ тал дээр анхаарч валютыг тогтвортой байлгах тал дээр ажиллана гэнэ. Нүүрсийг олборлохдоо гэр хорооллын иргэдэд  зориулж  нүүрс ухах цэг байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ боломж нь байхгүйгээс нүүрсний үнэ 4-6 дахин нэмэгдэж иргэдэд хүрдэг байсан. Тиймээс Багануурын уурхайтай хамгийн түрүүнд хамтран ажиллаж нүүрсийг ухаж байна. Гэхдээ хотод нийлүүлж байгаа нүүрсний 30 хувь нь нунтаг нүүрс байна.

Тиймээс нүүрсний хогийг зөөвөрлөхгүйгээр одооноос  шигссэн нүүрс нийлүүлэх болзол тавьсан. Засгийн газрын зүгээс  80.000 төгрөгөөр борлуулж болох нүүрсийг хий хөөрөгдөн 200.000 төгрөгөөр зарж борлуулдагийг зогсоох боломж байгааг ашиглана.  Тиймээс хотруу оруулж иргэдэд нийлүүлэхдээ хороодын дарга эсвэл иргэдтэй хамтран  нүүрсийг  хямд үнээр нь хүргэнэ гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ