
Өнөөдөр Монгол туургатны үндэсний бөхийн V их наадамд оролцох Өвөрмонгол, Тувагийн бөхчүүд ирлээ. Өвөрмонголоос нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд Гэгээн тал компанийн захирал Мөрөн, Өвөрмонголын үнэмлэхүй аварга Баярбаатар, Бөхөө, Соёлоо, Давшилт, Одонсод нарын хүмүүс багийг ахалж байгаа аж. Жин тус бүрт найман бөх зодоглох бөгөөд тэднийг дагалдаж урлаг соёлын төлөөлөгчид иржээ. Харин Тувагийн баг 29 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийг ахалж БН Тува улсын Парламентын дарга ирсэн байна. Тэдний хувьд Өвөрмонголчуудтай адил жин тус бүрт найман бөх зодоглуулах юм. Мөн урлаг соёлын төлөөлөгчид нь Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцож дуу хуураа өргөнө. Өчигдөр Алтай улсын баг тамирчид ирээд байсан бол өнөөдөр орой 17 цагт Буриадын бөхчүүд манай эх оронд ирэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ