
Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж оролцож байсныг уншигчид та бүхэн санаж байгаа байх.
Хөтлөгч түүнээс үндэсний бөхөөрөө барилдахгүй юм уу? гэж асуухад цол гэж байдаггүй бол барилдана гэж ам гарсан.
Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн твиттер хуудсандаа “Би Монгол туургатны үндэсний бөхийн наадамд барилдана” гэж жиргэжээ.
Учир нь Монгол туургатны үндэсний бөхийн наадамд ямар ч цолны хамаарал байдаггүй бөгөөд сугалаагаар оноолт тааруулан барилдуулдаг аж. Асашёорюү Монгол туургатны үндэсний бөхийн наадмын талаар жиргэж байхад нь нэг жиргээч “Энд эрэмбэ хамаагүй юм чинь аварга барилдах уу?” гэж асуусан байна.

Барилдана гэж хариулсан нь үнэнээсээ хэлсэн үг нь байв уу? эсвэл нөхөрсөг наргиа байв уу? Ямартай ч Асашёорюү Д.Дагвадоржийг үндэснийхээ бөхөөр баридалдахыг Монголын ард түмэн бүгдээрээ хүсэх нь ойлгомжтой.
Хэрвээ тэрбээр барилдах нь үнэн бол тасалбарын үнэ хэд дахин нэмэгдэж, “АСА” цирк байтугай нисэхийн Спорт цогцолбор ч фэнүүдээр нь битүү дүүрэх биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ