Бэлэн гоймонд агуулагддаг бензопирин нь дархлалын системийг дарангуйлдаг

img

БНСУ-ын бэлэн гоймонгийн томоохон үйлдвэр болох “Нонгшим” компанийн зургаан төрлийн бэлэн гоймонд хавдар үүсгэгч / Benzopyrene/ бензопирин бодис илэрсэн тул БНСУ-ын Хүнс, эмийн газрын хүнсний аюулгүй байдлын хэлтсээс тус гоймонг эргүүлэн татахыг мэдэгдсэн. Үүний дагуу импортлогч улсууд дор хүснэгтэд дурдсан бүтээгдэхүүнүүдийг эргүүлэн татаж худалдаалахгүй байх арга хэмжээг авч эхэлсэн.Манай улсын хувьд ч “Нонг шим” компанид үйлдвэрлэсэн дээрх бэлэн гоймонгуудыг худалдаж, хадгалж байгаа худалдаа, үйлчилгээний газруудад тооллого хийн битүүмжилж, уг бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийж баталгаажуулах хүртэл худалдан борлуулах, импортлохыг МХЕГ-ын даргын тушаалаар түр хугацаагаар хориглоод байгаа. Гоймонгуудаас  илэрсэн бензопирин нь бүтээгдэхүүнийг утах, хатаах, шатаах  явцад үүсдэг бодис бөгөөд хүнсний бүтээгдэхүүний амтыг нэмдэг байна. Бензопиринийг үйлдвэрлэдэггүй, мөн үйлдвэрлэлд хэрэглэдэггүй, зөвхөн органик гаралтай зүйлийг шатах үед үүсч бий болдог байна. Бензопирин байгаль дээр ойн мод шатах, галт уулын дэлбэрэлт, чулуужсан түлш шатаах үед үүсдэг бол ахуйн нөхцөлд хоол хүнсийг хуурах, шарах, утах, хатаах үед, амьтны болон ургамлын гаралтай тосыг дахин давтан ашиглах, хоолыг олон удаа шарах явцад, тамхи татах үед, автомашины утаа зэргээс үүсдэг. Дээрхи хүчин зүйлсүүдийн нөлөөгөөр үүссэн бензопирин нь хүний биед хоол боловсруулах зам болон амьсгалын замаар нэвтрэн орж өвчин үүсгэх шалтгаан болдог байна. Хүний биед амьсгал болон хоол боловсруулах замаар нэвтрэн орсон бензопирин бодисын солилцооны үед биеэр тархаж уушиг, элэг, хоол боловсруулах эрхтэнд тархахаас гадна арьсанд илүүтэйгээр хуримтлагддаг байна.  Мөн  жирэмсэн эхээс урагт цусаар дамжин тархаж, хүний дархлалын системийг дарангуйлах нөлөө үзүүлдэг. Мөн нь өөх тосонд уусамтгай чанартай тул хүний өөхлөг эд, эс, ясны чөмгөнд хуримтлагддаг байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manai ohin belen goimond ih durtai hezeenii huugaad l idej baidag .Ene namraas amnaas n aimshigiin umhii hanhlaad shudnii emchid uzuuleed shud n zugeer hodood gedes n ih muudsan baina gesen bur turaad sonin bolchihson Belen goimon auyltai shuu huuhduudee
2012-11-05
247:
chi teneg ymu bolku gejahad idnee gdg chin yugjagan teneg buduuleg amitan be yadag. huuhed zaluuchuudaa bitii ideerei gants uda goy amt medreed nasaara uvchtei yvahiig husku bgaz de
2012-11-05
ganji:
ugaasaa ene bilen goimon bol shal hereggvi hor mongolchuudaa gadnii horiig bitgii ideerei
2012-11-04
Usa:
Humuus ee buu ideerei.ylanguya huuhed zaluuchuudad sain heleerei. Urt udaan amid mend amidartsgaaya daa .
2012-11-03
belen goimon saihan hyamdarch bainaa odort 10-iig husaad baidag hereg dee
2012-11-03