Манай залуус БНСУ-ын шигшээтэй тоглож байна
Тайвань улсад зохиогдож буй Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Яг одоо өмнөх гурван тоглолтдоо дараалан хожил аваад буй /Хонконг, Хятад, Филиппинийг хожсон/ манай оюутны шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээтэй тоглож байна. Гуравдугаар үеийн тоглолт өндөрлөх дөхөж буй энэ мөчид тооны харьцааг 39:36-гаар солонгосын залуучууд ялимгүй хошуучилж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ