
Ерөнхий сайд сар бүрийн эхний болон гурав дахь долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойш цаг үеийн тулгамдсан асуудал болон гишүүдийн захидлаар ирүүлсэн асуултын хариуг өгдөг. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмэгтэй гишүүдийн зүгээс хүргүүлсэн цөмийн энерги, цацраг идэвхит бодис, атомын цахилгаан станцтай холбоотой асуудалд хариулт өглөө.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цөмийн энергийн асуудлаар хоёр л зүйл заалт орсон байгаа. Энэ нь “Цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй. Шар нунтгаас цааш нь боловсруулахгүй” гэсэн тодорхой заалтууд орсон. Гишүүдэд тараагдсан өмнөх материалан нь өмнөх Засгийн газрын агентлагын оруулж ирсэн асуудал байсан. Тиймээс гишүүд болон иргэд энэ талаар зөв ойлголттой байх ёстой. Манай Засгийн газрын хүрээнд атомын цахилгаан станц барихгүй, цөмийн энергийг ашиглахгүй гэдгийг баттай хэлж байна гэлээ.
Эх сурвалж: www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ