Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийлээ

img

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулахаар Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө. Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрууд хийж байгаагүй, шинэлэг ажлууд хэрэгжүүлэхийг зорьж байгааг тэрбээр онцлоод, үүний нэг нь гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон явдал гэлээ. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр инфляцид нөлөө үзүүлдэг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд тогтвортой барьж, Засгийн газар инфляцийг зөв удирдах нөхцөл бүрдүүлнэ. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмаараа үнэ тогтоогддог ч иргэдийн нуруунд дарамт үүрүүлж байгаа мах, гурилын үнийг тогтвортой байлгахыг Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэд голлох нөлөөтэй шатахууны үнэ, тээвэрлэлтийн зардлыг тогтвортой барих, барилгын салбарыг энэ бодлогоор дэмжсэнээр орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Энэ ажилд Монголбанкнаас гадна яамд тус тусын чиглэлээр ажиллана. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг үндсэн шалтгаануудыг арилгах оновчтой тогтолцоо бий болгоход голлон чиглэсэн дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулж 248 тэрбум, үүнээс махны нөөц бүрдүүлэхэд 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулахад 61 тэрбум, зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд 100 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээхээр Монголбанктай тохирсон. Харин “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун хадгалах сав барьж эхлэх, шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба хөтөлбөрийн санхүүжилтийн зээлийн шугамын нийт дүн 167 тэрбум төгрөг.  “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд ч хамтран ажиллахаа илэрхийлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газартай хамтарсан гэрээнүүд байгуулаад байна” гэж Ерөнхий сайд танилцууллаа. Ажлыг нь эхлүүлээд буй өөр нэг хөтөлбөр бол “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд зориулж явуулах вагоны тоог нэмж, ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах шат дараатай арга хэмжээг энэ хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Ингэхдээ Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг 20 зүтгүүр, 1000 вагоноор нэмэгдүүлэх, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх таван зорилтыг хамруулсныг Ерөнхий сайд танилцууллаа. Хөтөлбөрийн үр дүнд импортын барааг тээвэрлэх, ачих, буулгах явцад цаг хугацаа алдаж, энэ нь барааны хангамжийг тасалдуулан үнэ өсөхөд хүргэдэг одоогийн байдлыг өөрчилнө. Хөтөлбөрийг 303 тэрбум хүртэл төгрөгөөр хэрэгжүүлнэ. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрын өдрүүдэд маргаан мэтгэлцээний бай болоод буй өөр нэгэн ажлыг эхлүүлснээ танилцууллаа. Энэ нь нийслэлийн гэр хорооллын иргэдийн нүүрсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах талаар хийсэн шийдвэртэй алхмууд юм. Засгийн газар иргэдээ өдөр бүр нээлттэй сонсохоор нээсэн “1111 төв”–д нийслэлийнхнээс ирүүлсэн саналын дийлэнхийг гэр хорооллын өрхүүдийн өвлийн түлш нүүрсний үнэ хэрээс хэтэртэл өсч байгаад бухимдсан шүүмжүүд байсан. Нэг тонн нүүрсний үнэ 225 мянга, жижиглэнгийн худалдаанд 6-7 кг-ын савлагаатай тор нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байсан нь бодит үнэн юм. Иргэдэд нүүрс хямд нийлүүлэх гарц хайж багагүй судалгаа хийж, яриа хэлэлцээ өрнүүлсний дүнд гэр хорооллын хэрэглээний нүүрсний хангамжийг нэмэхээр Багануурын уурхайд шинэ мөргөцөг нээсэн. Тээврийн зардлыг бууруулах, савлагааг томруулах, нүүрсний чанарыг сайжруулах талаар үйлдвэрлэгч, тээвэрлэгч, хэрэглэгч зэрэг тал талын төлөөлөлтэй тохиролцож, одоо айл өрхүүдэд 1 тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр хүргэх ажил зохион байгуулалтын шатандаа явж байна. Ирэх долоо хоногоос иргэдэд хямд үнээр нүүрс борлуулж эхлэх гэж байна. Нүүрсийг хямдралтай үнээр борлуулах 6 сарын хугацаанд хотын гэр хорооллын нэг өрх дунджаар өвлийн түлшний зардлаасаа 320 мянган төгрөг хэмнэнэ. Манай улсад шуудайны стандарт байхгүй байсан тул шуудай нэртэй тороор нүүрс, мод худалддаг. Энэ байдлыг журамлаж, шуудайн стандарт тогтоолоо. Ингэснээр ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудайн хэмжээг 15, 25, 40 кг-ийн хэмжээтэй байхаар тогтоон мөрдөж эхэллээ. Өнгөрсөн хагас сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн эдгээр онцолж буй ажлын дагуу цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхий сайд “Засгийн газар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарвал Улсын Их Хуралд тухай бүрт нь танилцуулна” гэлээ. Түүнчлэн, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хүрээнд автобензин, дизелийн түлшний хангамж, үнийг тогтвортой барихад хүндрэлтэй байгааг хэлээд улсын нийт хэрэглээний 90 хоногийн нөөц бүрдүүлэх үндсэн зорилго бүхий хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулж байгаагаа дуулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Sain bna. Yadarsan humuusiin tuluu zuv shudarga shiidver gargaj chadaj baigaa ni avuushtai.
2012-11-04
ogi:
ardchilsam nam unendee suuliin 20 jil man hiigeegui yumuuig hiij chadaj bn bid demjij baigaa ardchilsan nam tsaanaal arail uur zuil iij baigaa zaluu humuus shal uur yumaa manii huvalznuudiig bugdiin sain daraa an mandtugai
2012-11-04
saihan l zvilvvd sonsogdoj baina. import l geed baihaar vndesniihee vildveriig demjij ajillaachee tom tom vildvervvd bariachee dotooddoo. heden tosviin mongoo jaahan jaahan onoo margaashiin zvild zartsuulj baihaar dorvitoihon tom vildver barichihaach. shatahunii ch um uu uul uurhai ch umuu... gadaadiin companiudad eh orniihoo bayalgiig aldagdaltaig ni medseer baij uhuulj suuhaar. mergejil medleg bolovson hvchin ni dutagdval mergejiltei bolovson hvchin tsalinjuulaad ehnii heden jil dagaldantai ajilluuliya l daa. bas heden hvvhed songood ertnees ter vildveriin chiglel haana ali ulsad hogjingvi baina toroos demjeed surgiya l daa
2012-11-03
neg negniihee zov zviliig demjie l dee tsag hugatsaa bvhniig haruulna. jaahan hvlee. shvvmjleh buruu zvil shuud hel, temts. ooriin oosdiinhoo chadah ajill vilsee eh orondoo, oortoo bvteegeerei. bitgii arhi uugaad party hetreed eh ornoo ezengvitvvleed baigaarai. Mongoliin mini ger bvl bvhen vr hvvhedteigee sain saihan amidraasai. EH Oroniihoo ezen hvn shig ...!
2012-11-03
Bi Altanhuyagt durgui hun gehdee AN-ii zasgiign gazriig avch yavaa shineer sedej baigaa ajil zergiig n haraad uneheer hundelj baina Hu nam 20 jil hiigeeguig barag hiilee shuu AN-ii zasgiin gazart amjilt husie.mongol uls mandan badrag
2012-11-03
Ардчилалыг дэмжигч:
Мэдэх юм алга доо, энэ бичээд байгаа улсууд юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь гайгүй л хүн юм шиг харагдах юм, хийж эхэлж байгаа ажил нь ч гэсэн боломжийн санагдаж байна. Гэм нь Увсынх л юм. Гэхдээ Увсынхан арай ч бүгдээрээ муу улсууд биш байлгүй дээ. Ядаж ганц нэг гайгүй хүн байх байлгүй гэж л залбирья. Сүүлийн үед Увсынхныг үзэн ядах болсон нийт монголчуудын адил би ч гэсэн бас Увсынханд дургүй л дээ. Увс, Ховд, Говь-Алтайнхан яахаараа тийм хүн муутай улсууд байдагийг ерөөсөө ч ойлгохгүй юм даа. Бүүр нэг хүн чанаргүй, тэгээд бас дэндүү гэхэд дэндүү шуналтайг нь яана аа... Монголчуудыг Төрийн минь сүлд өршөөг.
2012-11-03
MNG SULD URSHUU:
MNG SULD URSHUU 203.169.53.178, 2012-11-03 15:14:39 HI.MINII MONGOLCUUDAA.ULS TUR ARD TUMEN 2 XAIR ZARLAAD DUNDAAS N SHINE "TUR" MENDELDEG. SHINE TUR ARD TUMEND XAIR ZARLAVAL TER ULS MUXDUG. ARD TUMEN SHINE TURD XAIR ZARLAVAL YAMAR NEGEN XYVISGAL BOLDOG. TURD NUUX UMGUI NIITIIN TUR BOLJ BAIGAA UM BOL ,TUR UXAANTNAA UGUISGEJ BAYALAGIIG BUTEEGCHDEE XORIJ,XAVCHIJ BAIGAA UM BOL,TUR UNGURSNUU UGUISGEJ ODOO IREEDUID NAIDAJ BAIGAA UM BOL,TUR SULJEEG SULJEEGEER SOLIJ AH ,18 NAS XURTELX XUUXDEES BUSAD N XAMAAGUI GEJ BAIGAA UM BOL,TUR GADAAD DAISAN DOTOR OROOD IRSENIIG MEDERCH BAIGAA UM BOL,TUR ERUNXIILUGCHIIN SONGUULI XURTEL L ARD TUMEND XAIR ZARLANA GEDGEE OILGOJ BAIGAA UM BOL...
2012-11-03
Би бас Алтан-хуягтай нэг ангид байлаа:
Өмнөх хүн Алтан-хуягийг үнэхээр сайн мэдэх хүн байна. Бүгд үнэн. Дээр нь нэмэхэд Алтан-хуяг мэргэжилдээ тийм сайн сураагүй шүү дээ. Бас тэгээд улс төрч гэсэн мөртлөө улс төрийн онол үэнхээр муу мэддэг юм билээ. Үүнийг нь олон мэдээд шоолдог юм гэсэн
2012-11-03
Алтан-хуягийг маш сайн мэдэх хүн:
Алтан-хуяг гэдэг энэ хүн амьдрал туршдаа заль мэх, арын хаалга, хуйвалдаанаар амьдарч яваа хүн. Олон хүүхэдтэй айлын хүүхэд гэдэг нь үнэн. Ядуу байсан нь ч үнэн. Гэхдээ ядуу хүн бүр сайн хүн болж төлөвшдөггүй ажээ. Учир нь ядуу амьдрал нь түүнийг арга мэх, арын хаалга, хуйвалдаж чадвал амьдрана гэсэн хүмүүжилтэй болгосон юм. Энэ хүн 20 гаран жил ханилсан эхнэр хүүхдээ хаяад Солонгос явсан залуугийн авгайг авч суусан. Хуучин эхнэр нь одоо хэр МУИС-ийн Монгол хэлний сургуульд туслах ажилтан хэвээр буй. Сайн хүүхэн л дээ. Тийм учраас энэ хүнтэй тохирохгүй байхгүй юу. Алтан-хуяг чинь Увс-хүн шүү дээ. Алтан-хуяг АН-д байсан бүх үедээ арын хаалга, хуйвалдаан, хор найруулж ирсэн хүн. Түүний тарьсан хог одоо АН-аар дүүрэн байна. Нөгөө Төрийн санд байгаад хэрэгт холбогдоод байсан Пүрэвсүрэн гэдэг нөхөр чинь үүний гарын хүн. Стандарт хэмжил зүйн газрын дарга болох гээд хэрүүл байсан нөхөр ч бас адтл. Нөгөө одоо сайд хийгээд буй Гансүзх гээд гарынх нь хүн байна. Ер нь Ху намын дэвсгэр болдог, идэж уухын донтон цугласан Алтан-гудас = Алтан-гэдэс = Алтан-гадас гэдэг чинь үүний байгууллага шүү дээ. Ер нь хүн чанарын хувьд новшийн эр шүү дээ6 бичээд байвал хэдэн зузаан ном болно. Энэ бол баталгаатай. АН яана даа, одоо.
2012-11-03
Би бас Алтан-хуягтай нэг ангид байлаа:
Өмнөх хүн Алтан-хуягийг үнэхээр сайн мэдэх хүн байна. Бүгд үнэн. Дээр нь нэмэхэд Алтан-хуяг мэргэжилдээ тийм сайн сураагүй шүү дээ. Бас тэгээд улс төрч гэсэн мөртлөө улс төрийн онол үэнхээр муу мэддэг юм билээ. Үүнийг нь олон мэдээд шоолдог юм гэсэн