
Жүжигчин Леонардо ДиКаприо, Америкийн супер модель Эрин Хитэртон нар арван сарын турш болзсоны эцэст тус тусын замаа хөөхөөр болжээ. Тэд салсан тухайгаа ойр дотныхноосоо өөр хүмүүст хараахан зарлаагүй байгаа тухай "US Weekly" сайтад мэдээлжээ. Хэдийгээр тэд салсан ч харилцаа нь муугүй байгаа аж. Тэд бие биедээ маш их санаа тавьж, халамжилдаг хэвээрээ байгаа гэнэ.
Леонардо ДиКаприогийн хувьд “Victoria's Secret”-ийн модель бүсгүйчүүдээс л сонголтоо хийдэг гэхэд хэлсдэхгүй. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард загвар өмсөгч Блак Лайвлитай нэр холбогдож байсан. Тэд харилцаандаа нэлээд ач холбогдол өгч байсан хэдий ч хэн хэн нь тун завгүй байдгаас болоод харилцаагаа дуусгаж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ