Жулиан Моор L'Oreal –ийн нүүр царай болов

img

Оскарын шагналт, Холливудын алдарт жүжигчин Жулиан Моор дэлхийн нэртэй гоо сайхны компани болох Францын L'Oreal брэндийн шинэ нүүр царайгаар тодорчээ. Тэрээр ирэх оноос эхлэн уг брэндийн сурталчилгаанд тоглож эхлэх юм. Он гармагц хамгийн түрүүнд  “Cellular Renaissance”-ийн сурталчилгааны зураг авалтад орохоор зэхэж байна. Хэдийгээр аль хэдийнэ 51 нас хүрсэн ч гэсэн үзэсгэлэн төгөлдөр, сайхан биетэй хэмээгддэг улаан үст бүсгүй үзэгчдээс өндөр үнэлгээ авсан хэвээр байна. Түүний арьс төрөлхийн булбарай зөөлөн гэнэ. Тэрээр өмнө нь  L'Oreal-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байжээ. Жүжигчин бүсгүй арьс арчилгааныхаа талаар “Би олон бүтээгдэхүүн хольж хэрэглэдэггүй, өдөр  тутмын арчилгаандаа их анхаардаг”  гэж хариулжээ. Жулиан Моороос өмнө  тус брэндийн нүүр царайг Женнифэр Лопез, Беонсе,  Эва Лонгориа, Ли Майкл зэрэг алдартнууд тодорхойлдог байсан юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

urjee:
saihan huuhen shuu, kinond ni durtai
2012-11-03
ene zergiin orchuulga bol bjil bdag biz dee, ym uzeeguin bee yass
2012-11-03
bataa:
tiim bn shu.amjilt
2012-11-03
bataa:
mash sain orchuulsan bn shu.ta buxnii ajilt amjilt
2012-11-03
bataa:
tiim bn shu.amjilt