
Дуучин Риана өөрийн бие даасан "777" нэртэй аялан тоглолтоо хийхээр зэхэж байна. Тэрээр долоон өөр улсад, долоон өөр тоглолтыг долоон өдрийн турш тоглох гэнэ. Тэрээр тоглолтоо энэ сарын 14-нд Лондон хотоос эхлэх юм. Цаашлаад Парис, Торонто, Берлин, Стокголм, Нью-Йорк хотод тоглохоор төлөвлөжээ. Дуучин бүсгүй энэ тоглолтоо ихэд онцгой байдалаар хийхээр төлөвлөсөн хэмээн түүний менежэр хэлж байна. Түүний аялан тоглолтыг сурвалжлахаар 150 гаруй сэтгүүлч дагалдах гэнэ.
Одоогоор тоглолтын бэлтгэл ажлаас гадна, шинэ цомог “Unapologetic”-ийн ажилд багагүй цагаа зарцуулж байгаа юм байна. Тэрээр энэ сарын 19-нд шинэ цомгийн нээлтээ хийх төлөвлөгөө гаргажээ. Энэ цомог түүний долоо дахь цомог билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ